Үндэсний статистикийн хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа”-г өчигдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулахаар болжээ. Уг судалгаа нь дотоодын аяллын чиглэл болон хугацааг тодорхойлох, жуулчдын тоо хийгээд зардлынх нь бүтэц, хэмжээг тооцож гаргаж, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэх, сэтгэл ханамжийг судлах зорилготой аж. Улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 13 260 хүнийг судалгаанд хамруулах бөгөөд иргэдтэй 7016-1212 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл цуглуулах юм байна. Иймд судалгааны түүвэрт сонгогдсон иргэдийг идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос уриалжээ.
Энэхүү судалгаатай холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-326414 дугаарын утсаар холбогдох боломжтой гэнэ.
Л.Ням