ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Би гурван асуудлаар мэдээлэл хийнэ. Миний бие 2025.09.24-ний өдөр NTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ УИХ дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой асуудлаар мэдээлэл ярьсан. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу нэр андуурч, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг мессеж бичсэн. Тухайн гэрчийг гэрчийн хамгаалалтад авах тухай асуудал ярьсан. Мөн "Админерал" гэх компанитай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асан Орчны бохирдын үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ, үүнтэй холбоотой протоколууд устгагдсан гэх асуудлыг ярьсан. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын 50/50 хувийн өмчлөлтэй "Херо Энтертайнмент"-ийн зүгээс "Гэрэгэ" тауэрийн 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтыг тухай ярьсан. Миний бие одоогоос 17 хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдаар томилогдоод ажиллаж байна. Томилогдсоноос хойших хугацаанд өөрийн өмнө ярьсан асуудлуудын араас уйгагүй ажиллаж байна гэдгийг нотлох баримтуудтай танилцуулж байна.
"УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан яллах дүгнэлттэйгээ танилцаж, гарын үсэг зурсан"

Юуны өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг гурван зүйл ангиар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилцаж, гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл авсан. "Лхагвын тойм" нэвтрүүлэгт яригдсан ЭТТ ХК-ийн Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү баримт одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд энэ баримтыг хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүртгэл хангаж хүлээлгэж өгнө. 99110776 дугаартай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс тухайн үед Д.Амарбаясгалан дарга руу андуурч бичсэн мессежид олон асуудал бий. Уг мессежид "Одоо чиний барьц, хүчээ хадгалж чадна. Над руу энэ компанийг сүйрүүлэхгүйгээр захиалагат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн. Чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал ЭТТ ХК-ийн 50 хувийг алдлаа гэсэн үг. Юун том хөрөнгө, том ирээдүй no no шүү, дарга аа. Би чиний төлөө за гэвэл ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хүлээн авсан үүргээ нэр төртэйгөөр, бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ". Огноо нь, 2029.06.19-ний өдөр. Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу илгээсэн. Тухайн үед манай сайд нөгөө охин компанийг /УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байсан/ today олон асуудлыг оруулж байна. Хүчээр жагсаалтад хийсэн байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1 цаг 50 минутын дараа "Хойшлуулсан гэнээ" гэсэн мессеж ирсэн байна" гэлээ.

Энэ юуны тухай ярьж байгаа вэ гэдгийг нотолж харуулъя. Энэ мессеж ирж байхад ЗГ-ын хуралдаанаар ЭТТ ХК-ийн охин компаниудыг олон улсын зах зээлээс IPO хийх тухай шийдвэрийг Монголы улсыг тогтоол гаргаж байсан байна. 2019 оны 07.30-нд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийг, 2019 оны 28-р тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой майнинг" охин компанийг байгуулж байсан. Энэ мессежид энэ тухай ярьж байна гэсэн үг.
Энэ охин компаниар "Бортээг"-ийн өмнөд хэсгийг тусгай зөвшөөрлөөр энэ охин компанийн нэр дээр шилжүүлсэн. Өнөөдрийн хэрүүлийн алим болоод байгаа Бортээгийн ашиглалтын лицензийг энэ охин компанид шилжүүлсэн.
2020.04.07-нд Монгол Улсын Засгийн газрын 146-р тогтоолоор охин компани байгуулсан тогтоолоо засгийн газар хүчингүй болгосон. 2020.05.28-нд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, мессежээр харьцаж байгаа үйл баримт бол Бортээгийг хэн авах уу гэдгийг ярьж байгаа юм. Сая 2026 оны төсвийг дагуулж, Засгийн газраас өргөн барьсан Бортээгийг олон улсын хөрөнгийг зах зээлд гаргах, нээлттэй компани хэлбэрээр байсан бол "Админерал" ХХК-ийн хулгай гарахгүй байсан.
2020.10.15-нд Бортээгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ батлагдсан. Үүнийг ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг баталсан байна. Улмаар 2021.02.09-нд Бортээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан. Миний 2023 оны 12-р сард "Админерал" гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явагдсан гэдэг баримтууд нүүрсний сонсголоор ил болсон.

"Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын үнэлгээтэй том орд"
Эрдэнэс Тавантолгой”-н өнөдрийг хүртэл ашиглаж байгаа Цанхийн дараа орох 2023 оны арванхоёрдугаар сард нүүрс худалдан борлуулж байсан үнээр тооцоход 400 их наядын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй том ордын уурхайн талаар бид асуудал ярьж байна.

Саяны мессеж, Бор тээг дээр IPO гаргах асуудал, байгуулаад дараа нь цуцалсан асуудал, олборлогчийн сонгон шалгаруулсан цаг хугацааны хуанлыг та бүхэнд үзүүллээ.
- 2019 оны долдугаар сарын 9-нд Бор тээг дээр IPO гаргаж олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани гаргаж олон улсаас хөрөнгө татах гэж байсан.
- 2020 оны тавдугаар сард татан буулгасан.
Хэн буулгасан байх нь вэ, хэний эрх ашиг хөндсөн учраас оролцсон байна вэ.
- 2020 оны аравдугаар сард Бор тээгийн ТЭЗҮ баталсан, худалдан авах ажиллагааг
- 2021 оны гуравдугаар сарын 19-нд байгуулаад гуравдугаар сарын 21 нд цуцалсан.
- “Админерал” компанийг 2021 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. “Админерал” компани байгуулагдсанаас хойш худалдан авах ажиллагааны хоёр дахь худалдан авалт үргэлжилсэн.
- 2021 оны аравдугаар сарын 4-нд “Админерал” компанийг үүсгэн байгуулагч нь хоёр Хятад компани. “Админерал” компани Бор тээгийн нүүрсний тендерт орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани “Админерал” компанийг үүсгэн байгуулагч хоёр Хятад компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан.

Би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ хурлыг удирдсан проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын Түр хороо гурван удаа шаардаад олдоогүй, хуулийн байгууллага шалгаад олдоогүй. Гэхдээ энэ проткол надад байгаа гэж хэлсэн. Эх сурвалжаа нууцлаад цаасан болон аудио хэлбэрээр авсан, хуулийн байгуулагад хүлээлгэж өгнө" гэх мэдээллийг өглөө.
