Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баян-Уул сумд төөрсөн иргэний цогцсыг олжээ

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-7-нд цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гурван дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул сумд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олсон бол нэг хүн нас барсан байжээ.
2025-11-10

“Эрүүл, аюулгүй сургууль”-ийн загварыг улсын хэмжээнд нутагшуулна

Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуул¬лаа. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн орчин бүрдүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Тэр дундаа орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах талаар туршлага солилцож, шийдэл хайсан юм.
2025-11-10

Нүүрс тээврийн жолооч нар салбарын сайдад шаардлага хүргүүллээ

Зам, тээврийн сайд болон Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХКийн захирал зэрэг албаныхан “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус холбооноос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.
2025-11-10

Ж. Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь буюу 80 гаруй мянган төгрөгөөр нэмэхээр боллоо

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаараач, өгөөч гэдгийг удаа дараа Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарт уламжлалж ирсэн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамж нэмэх асуудал өнгөрсөн баасан гарагийн чуулганаар авч хэлэлцээд 66 гишүүний саналаар дэмжигдсэн ч шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авъя гэж санал гаргаснаар дахин санал хураахаар болсон. Улмаар хагас, бүтэн сайнд ТБХ ярилцаад тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ. 
2025-11-10

Аюулт үзэгдэл ослын дуудлагаар дөрвөн иргэний амь насыг аварчээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 
2025-11-10

2025 оны хамгийн том тэргэл сар гарав

Энэ оны хамгийн том тэргэл сар уржигдар гарлаа. Өөрөөр хэлбэл, сарны перигей буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхацсан одон орны ховор маш ховор үзэгдэл тохиосон гэсэн үг.
2025-11-09

Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ

Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ
2025-11-08

Хөгшрөхөөс сэргийлж хөлөө арчилж байгаарай

Анагаах ухааны эртний ном сударт хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичиж үлдээсэн нь зүгээр нэг тохиолдол биш юм. Хөл нүцгэн яв. Байгальд урин дулааны улиралд аль болох хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай. Хэрэв боломжгүй бол гэртээшаахайгаа тайлаад 10-15 минутаарөдөрт гурван удаа хөл нүцгэн яваарай.
2025-11-08

Аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил, зөвлөмж боловруулжээ

Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар арга барил, зөвлөмж боловсруулсныг хүргэе. Бүх шатны боловсролын байгууллагуудын багш, ажилтнууд аутизмтай хүүхэдтэй ажиллахдаа эхлээд тухайн суралцагчид өдөр тутмын төлөвлөгөө, хичээлийн дарааллыг урьдчилан хэлж өгөх, гэнэтийн өөрчлөлт, шинэзүйлд дасан зохицох хугацаа өгөх, өөрт нь тохирсон хуваарь, дүрмийг боловсруулан ашиглах нь тэднийг тайван байхад тусална.
2025-11-08

“Утсаа тавиад, урлантай нөхөрлөе”

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнхүүхэдбагачуудыгцахим донтолтоос урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Утсаа тавиад, урлантай нөхөрлөе” аян өрнүүлж байна. Тус төвийн суралцагч хүүхдүүд аянд нэгдэн, уран зураг, монгол уран бичлэгийн 70 гаруй бүтээл туурвиж, үзэсгэлэн гаргажээ. Энэхүү нөлөөллийн аяныг цахим сүлжээгээр давлагаалсны үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд олноор хамрагдан, сурагчдын бүтээлүүдээрээанги танхим, урлаг заалаа чимцгээж байна.
2025-11-07

Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
2025-11-07

“Далай” эко системүүдэд сөргөөр нөлөөлж эхэллээ

Нарны аймгийн гурав дахь гараг дэлхийн гадаргуугийн бараг 71 хувийг далай, тэнгис, мөрөн, гол бүрдүүлдэг. Ердөө 29 хувь буюу барагцаагаар 149 сая ам км нь хуурай газар. Тэгвэл 71 хувьд хэчнээн далай, тэнгис багтдаг вэ. Мэддэг хэрнээ “мэддэггүй” энэ талаарх сонирхолтой баримтуудыг толилуулъя.
2025-11-07

Бүлээн асфальт үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ

Монголд “Полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төсөл”-ийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэхээ Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
2025-11-07

Дархан-Уулын цагдаа, прокуроруудынхэргийг Дээд шүүх хэлэлцсэнгүй

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Баярмагнайгийн гуйснаар Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн дарга, ажилтнууд модны ченжид давуу байдал үүсгэсэн гэх хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг өчигдөр хяналаа. Улмаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
2025-11-07

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв
2025-11-07

БНСУ дахь консулын үйлчилгээг цахимжуулжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас консулын үйлчилгээг цахимжуулснаа мэдээллээ. Тэд консулын үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай үзүүлэх зорилгоор иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх боломж бүрдүүлжээ. Ингэснээр иргэд банканд дугаарлах шаардлагагүй болсон аж.
2025-11-07

Ч.Номин: Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Тамгагүй төр", "Монгол хаан" жүжигтэй холбоотой санхүүгийн баримтуудыг нийтэлж, мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Ч.Номин сайдын 2024 оны нэгдүгээр сарын 30-ны тогтоолд "Монгол хаан" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ Үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан" хэмээн цахим хуудасаан нийтэлсэн байна. 
2025-11-07

“Coldrif”, “RespiFresh-TR”, “Relife” гэсэн гурван төрлийн сиропыг хортой хэмээв

Улирлын томуугийн үе эхэлсэн энэ үед бага насны хүүхдэдээ ханиадны эм, сироп авч өгөхдөө тухайн эмийн найрлага, ямар бодис орсныг сайтар нягтлах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд чанхааруулав. Тухайлбал, диэтиленгликоль, сироптол, глицерин, глицерол зэрэг туслах бодис орсон бол аюултай аж. Мөн цахим худалдаа, эрүүл мэндийн бус газраас эм авахаас зайлсхийх хэрэгтэйг зөвлөв.
2025-11-07