Монголд “Полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төсөл”-ийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэхээ Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Барилгын технологийн судалгааны хүрээлэн нь “Монголд сайжруулсан бүлээн асфальтыг үйлдвэрлэх замаар олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс бүлээн асфальтыг манай орны авто замын нөхцөлд хэрхэн нэвтрүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн судалгааг эхлүүлжээ. Манай улсад зам засварт халуун асфальт ашигладаг бөгөөд бүлээн нь эрчим хүчний зарцуулалтыг 40 хүртэлх хувиар хэмнэн, утаа тоосжилтыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгадаг эерэг нөлөөтэй юм байна.
С.Дулам