Энэ оны хамгийн том тэргэл сар уржигдар гарлаа. Өөрөөр хэлбэл, сарны перигей буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхацсан одон орны ховор маш ховор үзэгдэл тохиосон гэсэн үг. Энэүед сар дэлхий рүү 356 961 км-ийн зайд ойртож, ердийнхөөс 14 хувиар томорч харагджээ. Гэхдээсарны хэмжээбус, харин бидэнд харагдах байдал нь өөрчлөгддөг юм байна. Мөн эрдэмтдийн тооцоолсноор эл тэргэл сар жирийн үеийнхээс 30 хувиар илүү тод гэрэлтэж харагдсан гэнэ. Ташрамд дурдахад, сарны дэлхийд хамгийн ойр байх цэгийг перигей гэж нэрлэдэг юм байна. Харин хамгийн хол байх цэгийг апогей гэнэ. Түүхэн дэх хамгийн том сар 1948 оны нэгдүгээр сарын 26-нд гарсан байдаг. Тэгвэл эрдэмтдийн тооцооллоор дараагийн хамгийн том сар есөн жилийн дараа буюу 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд гарах магадлалтай аж.
Э.Сүйлэн