Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас консулын үйлчилгээг цахимжуулснаа мэдээллээ. Тэд консулын үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай үзүүлэх зорилгоор иргэний бүртгэл, итгэмжлэл, нотариатын үйлчилгээний төлбөрийг банкны олон улсын аль ч төрлийн картаар хийх боломж бүрдүүлжээ. Ингэснээр иргэд банканд дугаарлах шаардлагагүй болсон аж. Түүнчлэн төрийн үйлчилгээний “И-Монголиа” нэгдсэн системээс иргэд төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гэрлэсний, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн, эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй, эсэх, хөдөлмөрийн чадвар, тэжээгчээ алдсаны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох, дархлаажуулалтын мэдээлэл зэрэг үйлчилгээг цахимаар, солонгос хэлээр авч байна.
Ташрамд дурдахад, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас БНСУ дахь ЭСЯ-ны байранд, Сөүл хотын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дэргэд, Пусан дахь Консулын хэлтэст ХУРДАН цэг байгуулжээ. Үүний үр дүнд Солонгост сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг түргэн шуурхай авдаг болсон гэнэ.
О.Оргилох