Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын хууль бус эм, эмнэлгийн хэрэгсэл, олон нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газраас дэлхийн улс орнуудад нэр бүхий сиропон эмүүдийгхүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг сэрэмжлүүллээ. Энэ тухайд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн “Энэтхэг улсад ханиадын сироп хэрэглэсэн хүүхдүүд нас барж, энэ төрлийн гурван эмийг аюултай хэмээн анхааруулсан. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд “Coldrif” гэх сироп хэрэглэсэн 22 хүүхэд бөөрний дутагдлаар нас баржээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус эмийн найрлагад хорт бодис агуулагдсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь бөөрний ажиллагааг доголдуулж, үхэлд хүргэдэг бодис юм. Иймд “Coldrif”, “RespiFresh-TR”, “Relife” гэсэн гурван төрлийн хуурамч сиропыгнь хортой хэмээн албан ёсоор зарлаж, хэрэглэхгүй байхыг санууллаа” гэв.
Улирлын томуугийн үе эхэлсэн энэ үед бага насны хүүхдэдээ ханиадны эм, сироп авч өгөхдөө тухайн эмийн найрлага, ямар бодис орсныг сайтар нягтлах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд чанхааруулав. Тухайлбал, диэтиленгликоль, сироптол, глицерин, глицерол зэрэг туслах бодис орсон бол аюултай аж. Мөн цахим худалдаа, эрүүл мэндийн бус газраас эм авахаас зайлсхийх хэрэгтэйг зөвлөв.
Ч.Туяа