Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэдрэл судлалын тэнхимээс зохион байгуулж буй тус хуралд Япон Улсын Окинава, Накамура нойрны төвийн профессор Хироши Накамура, “Эхимэ” их сургуулийн Нойрны төвийн эрхлэгч, профессор Ясунори Ока, Токиогийн их сургуулийн профессор Юүичи Иноүэнар уригдан иржээ. Манайхаас АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлгийн Эпилепсийн төв, ТТАХНЭ-ийн Нойрны төв, Монголын нойр судлалын нийгэмлэгийнхэн оролцож, өөрийн орны онцлог, өвчлөлийн талаар мэдээлэл хүргэв.
Гадаад, дотоодын судлаач, эрдэмтэд нойр судлалын олон улсын чиг хандлага, туршлага, зонхилон тохиолдох эмгэгийн эмчилгээ, оношилгооны зарчим, нойрны хямрал, эпилепсийн хамаарал, менежмент, физиологийн үндсэн ойлголт, тархины харвалт, зүрхний шигдээс ба нойргүйдэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Үүнээс үзвэл дан ганц манай улсад ч биш, дэлхий нийтээр хотжилт дагасан нийгмийн элдэв стресс, дарамт, өвчлөлтэй холбоотойгоор хүмүүсийн дунд нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ. Энэтөрлийн эмгэг дотроос түгээмэл тархсан нь нойргүйдэл гэнэ. Бөхунтаж чадахгүй, нойр хүрэхгүй, хангалттай хугацаанд амарч чадахгүй байх нь уг өвчний шинж тэмдэг бөгөөд архаг нойргүйдэл нь олон шалтгаанаар бүрэлдэж, төрөл бүрийн зовууриар илэрдэг тул оношилгоо, эмчилгээхийхэд ч хугацаа шаарддаг. Нэг сараас дээш үргэлжилсэн нойргүйдлийг архаг, хэдэн өдрөөс хэдэн долоо хоногоор хангалттай амарч чадахгүй байхыг цочмог гэх аж. Агаарын бохирдол, нийгмийн стресс, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт зэрэг нь нойргүйдэх гол шалтгаан болж буйг АШУҮИС-ийнхан хэлсэн юм.
Хүний бие махбодод нойр нь хоол, тэжээлийн нэгэн адил чухал бөгөөд үүнийг болзолгүй рефлекс хэмээдэг. Унтаж байхад уураг тархи амарч, эрч хүч, энергиэхуримтлуулдаг байна. Хүн хоногт дунджаар 6.5-7.5 цаг унтаж амрах шаардлагатай. Гэхдээбиологийн зохист цагаар чанартай нойр авах нь чухал болохыг дээрх хурлын үеэр эрдэмтэд онцолсон. Хоногт зургаагаас бага цагаар нойрсох нь олон өвчний шалтгаан болдог гэв.
О.Ундрах