Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнхүүхэдбагачуудыгцахим донтолтоос урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Утсаа тавиад, урлантай нөхөрлөе” аян өрнүүлж байна. Тус төвийн суралцагч хүүхдүүд аянд нэгдэн, уран зураг, монгол уран бичлэгийн 70 гаруй бүтээл туурвиж, үзэсгэлэн гаргажээ. Энэхүү нөлөөллийн аяныг цахим сүлжээгээр давлагаалсны үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд олноор хамрагдан, сурагчдын бүтээлүүдээрээанги танхим, урлаг заалаа чимцгээж байна.
Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас “Дэлгэцгүй долоо хоног” аяныг эхлүүлээд өнөөдөр дуусаж буй. Эдгээр арга хэмжээний зорилго нь хүүхдүүдийн цахим хэрэглээг багасгах, донтолтоос урьдчилан сэргийлэх замаар бүтээлч сэтгэлгээг ньхөгжүүлэх, унших, урлах соёлыг дэмжих явдал юм. Тухайлбал, “Дэлгэцгүй долоо хоног”-ийн хүрээнд уншлагын өдөрлөг, гар зураг болон эсээбичлэгийн уралдаан, зохиолч, уншигчдын уулзалт зэрэг сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулан, хүүхэд багачуудыг номын ертөнцөөр аялуулж, гэр бүлээрээчанартай цагийг өнгөрүүлэх боломж олгожээ.
М.Гэгээ