Т.Түвшинжаргал олон улсын тэмцээнд түрүүлэв
ОХУ-ын Cаха улсад зохион байгуулсан, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээнд Монголын тамирчид дасгалжуулагч Х.Магвандорж, Л.Энхбаяр, Т.Мөнгөншагай нарын удирдлагад оролцлоо.
2025-03-12
Өсвөрийн жүдочид хоёр хүрэл медальтай ирэх нь
Туркийн Анталья хотод болсон өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улсын жүдочид дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлагад зодоглов.
2025-03-11
Б.Мишээл тэргүүн байрт шалгарлаа
Италийн Верона хотод зохион байгуулсан 100 буудалт даамын “Веронагийн цом” 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан есөн орны 70 тамирчинтай оюунаа сорьсон.
2025-03-11
Монголын баг 11 дүгээр байрт жагсаж байна
Талбайн теннисний 16 хүртэлх насныхны шигшээ багийнхан Малайзын Кучинг хотод болж буй Ази, далайн орнуудын урьдчилсан шатны шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тус тэмцээний сүүлчийн өдөр манай охид Гуам улсын багийг 3:0-ээр хожив.
2025-03-10
Биатлоны спортын шинэ үеийнхэн
Биатлоны ДАШТ өндөрлөлөө. Италийн Милан хотод 2026 онд болох өвлийн олимпын наадмын өмнөх энэхүү чухал тэмцээн нь Й.Бе, Ф.Пройс, Э.Жаклен, Д.Вирер зэрэг олон шилдэг тамирчны хувьд сүүлчийнх нь болсон гэхэд хилсдэхгүй.
2025-03-04
Э.Эрхэс ДАШТ-д оролцох нь
Малайзын Куала-Лумпур хотод болсон залуучуудын аварга шалгаруулах усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМ Э.Эрхэс улсаа төлөөлж оролцсон.
2025-03-02
Эмэгтэй тамирчид мөнгө, хүрэл медаль гардав
АНУ-ын Висконсин мужийн Милвауки хотод зохион байгуулсан гүйлтийн тэшүүрийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын эмэгтэй тамирчдаас ОУХМ Л.Алтанцэцэг 70-74 насныхны ангилалд 500, 1000 метрийн зайд уралдаж, хүрэл медаль хүртлээ.
2025-02-27
Шигшээ багийнхан бэлтгэлээ эхлүүлжээ
“Лос-Анжелес-2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагчид сонгогдсоноор Азийн АШТ-д оролцох тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтыг эхлүүлжээ.
2025-02-27
С.Ариунханд III байр эзэлжээ
Киргиз улсын Бишкек хотод болсон рубик шооны “Central Asian tour Bishkek-2025” тэмцээнд Монголын өсвөр үеийн баг оролцсон. Тэднээс зургаан настай С.Ариунханд гурвалжин шооны (Pyraminx) төрөлд III байр эзэлж, медалийн тавцанд зогсжээ. Тэрбээр дээрх тэмцээнд хурд, нарийвчлал, авхаалж самбаагаа сорьсон тамирчдаас хамгийн залуу нь байв.
2025-02-27
Г.Наранхүү “Турин-2025” олимпод Зүүн Азийг төлөөлнө
Италийн Турин хотод тусгай олимпын өвлийн наадмыг гуравдугаар сарын 8-15-нд зохион байгуулна. Дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн Тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл олимпын бамбарыг Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор өнөөдрөөс буухиалан гүйх нь.
2025-02-27
Б.Мөнгөнтуул гран прид дэд байрт жагсаж байна
Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гран при тойргийн тэмцээний III цуврал Монакогийн Хант Улсын Монте-Карло хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тус гран при нь зургаан цувралтай.
2025-02-27
Цанын ДАШТ эхэллээ
Норвегийн Тронхейм хотод өнөөдөр цанын төрлүүдийн ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр спорт сонирхогчид Австри, Норвегийн тамирчдын ширүүн өрсөлдөөн, Т.Йохаугийн шоу, хоёр төрөлт, М.Рийберийн зодог тайлах “ёслол”, Н.Превцийн давамгайллыг шимтэн үзэх болов уу. Ингээд “Тронхейм-2025” тэмцээний гол мэдээллийг товч танилцуулъя.
2025-02-26
А.Овечкин анхдагч болов
NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч, өдгөө 39 настай А.Овечкин тус лигийн түүхэнд гурван арван тус бүрд 200 гоол оруулсан анхны тоглогч боллоо. Тэрбээр өчигдөр “Эдмонтон”-ы эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар уг амжилтад хүрчээ.
2025-02-26