Улаанбаатар хотод ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх оюутны спортын VII наадмын спортын 14 төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсаар байгааг тоймлон хүргэе. Тухайлбал, “Зууны шатар” клубт болсон шатрын тэмцээнд 19 их дээд сургуулийн эрэгтэй 48, эмэгтэй 29 нийт 77 тамирчин оролцов. Эрэгтэйчүүдээс Г.Сүхбат (МУИС) алт, М.Чингүүн мөнгө, Х.Өлзийхишиг (Мон-Алтиус) хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс Н.Энхболор (Мон-Алтиус), Б.Удвал (МУИС), М.Марал (АШУҮИС) нар эхний гурван байрт шалгарлаа. Байгууллагын дүнгээр Н.Батбаяр дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС-ийн багийнхан тэргүүлж, өмнөх наадамд түрүүлсэн амжилтаа энэ удаа ч бас бататгасан. Тэгвэл М.Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн тоглогчид удаалан, Д.Амьбөх дасгалжуулагчтай СЭЗИС-ийн шатарчид III байр эзэллээ.Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн спорт зааланд 11 сургуулийн 110 тамирчин өрсөлдсөнөөс МУИС-ийн бизнесийн сургуулийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, дасгалжуулагч Д.Түмэнтөгсийн удирдлагад оролцсон Н.Мөнхжин ахлагчтай “Шонхрууд” багийнхан 81.4 оноогоор аварга боллоо. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Г.Болортулга дасгалжуулагчтай МУБИС-ийн тамирчид (81.1) дэд байрт орж, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай АШУҮИС-ийнхан (77.8 оноо) хүрэл медальтай өндөрлүүлсэн.
Таеквондогийн төрөлд 17 их, дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 42 тамирчин таван жинд ур чадвараа сорьсон. Эмэгтэйчүүдээс 46 кг-д А.Үүрийнцолмон (ШУТИС), 49 кг-д Б.Учрал (ҮБТИС), 57 кг-д Б.Золжаргал (Мон-Алтиус), 67 кг-д Ж.Ичинхорлоо (МУБИС), +67 кг-д У.Будсүрэн (Мон-Алтиус) шилдгээр тодров. Эрэгтэйчүүдээс 54 кг-д М.Энхдөл (ҮБТИС), 58 кг-д Ё.Пүрэвдаш, 68 кг-д Г.Энхбаяр (ҮБТИС), 80 кг-д Ш.Ингүүн (СЭЗИС), +80 кг-д Б.Хатанбаатар (ДХИС) түрүүлжээ. Байгууллагын дүнгээр С.Эрдэнэбат дасгалжуулагчтай ДХИС, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС, Э.Сүх-Эрдэнэ дасгалжуулагчтай ИЗИС эхний байруудад оров. Энэ удаа “Мон-Алтиус” БТДС-ийн спорт зааланд болсон гандболын тэмцээнд их, дээд сургуулийн эмэгтэйчүүдийн найм, эрэгтэйчүү дийн 12 багийн тамирчид тоглосноос МУИСийн “Шонхорууд” багийн эмэгтэйчүүд 11:9-өөр МУБИС-ийн багийг хожиж, хэсэгтээ тэргүү лэн хагас шигшээд “Аварга” БТДС-ийн багтай тоглохоор болжээ.