Улаанбаатар хотод болсон сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхнаас хоёр тамирчин аваргын төлөө шалгарч, гурав нь хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь тоймлон хүргэсэн билээ. Тэгвэл тус тэмцээний 10 дахь өдрийн тулаанд эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Э.Номундарь аваргын төлөө Энэтхэгийн тамирчин Минакши Минакшитай тоглож мөнгөнмедаль хүртэв. Сүүлийн буюу 11 өдрийн тоглолтод эрэгтэйчүүдээс 55 кг-д Х.Билгүүнсайхан алтан медалийн төлөө Японы Ру Ямагүчитэй тулалдсан. Тоглолтын I үед түүний өрсөлдөгчийнх нь хөмсөг задарч, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Японы тамирчин ялалт байгуулж, тивийн аваргаар шалгарав.