АНУ-ын Индианаполис хотод эхэлсэн усанд сэлэлтийн “USA swimming speedo sectional-2026” тэмцээнд Монголын сэлэгчдээс “Сэлэм загас” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус тэмцээний гурав дахь өдрийн уралдаанд эрэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд тэргүүн байрын төлөө өрсөлдөж, 56 секунд 93 долийн амжилтаар мөнгөн медаль хүртэв. Түүнчлэн 50 метрийн араар даллах сэлэлтэд (25 секунд 62 доль) түрүүлж, аваргаар тодорлоо. Үүнээс гадна 50 метрийн өврөөр даллах (23 секунд 44 доль), 50 метрийн далайн гахай сэлэлт (25 секунд 53 доль), 50 метрийн араар даллах (25 секунд 66 доль), 100 метрийн араар даллах төрөлд (57 секунд.05 доль) улсын дээд амжилтыг тус бүр шинэчлэн тогтоогоод байна.