Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр, биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг 6 өдөр зохион байгуулж дууслаа. Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж 800 орчим эмч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Эмч нарын зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.
2025-04-07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
2025-04-07

Нутгийн баруун хагаст үүлшинэ

Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +12…+14 градус дулаан байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1…+6 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
2025-04-07

5-9 насны хүүхдүүд нохойнд хазуулах тохиолдол их байна

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
2025-04-04

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй ДОЛООН ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй ДОЛООН ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо
2025-04-04

Энэ амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Энэ амралтын өдрүүдэд 9 дүүргийн 32 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Хонины махыг гулуузаар, 1 кг нь 11800 төгрөгөөр худалдан борлуулна.
2025-04-04

Асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг, шинжилгээ хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тус төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийлээ.
2025-04-04

ЭМД-ийн сангаас хууль бус зарцуулсан 68 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

2025 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд 99 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 68 сая 605 мянга 750 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.
2025-04-04

"Автомашины зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв

Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ. Үүний эхлэл урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой.Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон" гэлээ. 
2025-04-04

Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ

Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ
2025-04-04

Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хаана

Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хаана
2025-04-04

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
2025-04-04

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина
2025-04-03

10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлтэй хэвээр байна

Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1  нь төмөр дутлын цус багадалттай байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.
2025-04-03

МОНГОЛ УЛС ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж байна.
2025-04-03

З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм. 
2025-04-03

П.Мөнхтулга: Даатгалаас нөхөн олбор авах нөхцөлийг чирэгдэлгүй хялбар болгоно

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Жолоочийн албан журмын даатгалын тухай" асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Жолооны үнэмлэхтэй болон жолоодох эрхтэй бол албан журмын даатгал гэж төлдөг. Уг даатгалыг төлснөөр осол, гэмтэл гарвал даатгалаасаа нөхөн төлбөр авах журамтай. Хэрэв осол, гэмтэл гарсан тохиолдолд заавал цагдаа уг хэргийг гэрчлэж байж даатгалаас нөхөн олбор авдаг. Уг хэргийг шийдүүлэхийн тулд цагдааг хүлээх хэрэг гардаг. Энэ хооронд зам түгжирч, эмнэлэг, галын машин гээд 200-300 орчим машинтай зорчигч нар хүлээж зогсдог. Цагдаа нар үүнд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хоёр машин мөргөлдсөн тохиолдолд түгжрэл бий болж хаана хаанаа бухимдал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхээр Жолоочийн албан  журмыг даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Тодорхой хэлбэл, Жолоочийн албан журмын даатгалын тухай хуулийн 16.6 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад гар утас, хар хайрцгаар гэрчлэх боломжтой. Заавал цагдаагаар гэрчилж, цагдаагийн газар очиж, зам түгжрүүлдгийг болимоор байна.
2025-04-03

Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220  байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. 
2025-04-03

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
2025-04-03

Цахилгаан моторт дугуйнаас унах, машинтэй мөргөлдөх тохиолдол нэмэгджээ

Цахилгаан моторт дугуйнаас унах, машинтэй мөргөлдөх тохиолдол нэмэгджээ. Оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ.
2025-04-02