Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Б.Жавхлан: Банкны салбарынхантай уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана

Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна. Энэ сарын 01-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээллээ.
2025-04-02

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
2025-04-02

Н.Учрал: Х.Баттулга танд "Төгрөг нуурын орд"-ыг зарсан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгье

39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тодорхойлж, 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Би хариуцлагатайгаар хэлэхэд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье.  Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллаоор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. Мөн  "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. Тиймээс би Баялагийн сангийн ахлагчийн хувиар хэлэхэд, та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтай өөрөө учраа олж, уг асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна
2025-04-02

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 220-д хүрлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 220 болж сүүлийн нэг хоногт 33 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2025-04-02

ЗАСГИЙН ГАЗАР: Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар, Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар, “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. 
2025-04-02

Нутгийн баруун хагаст үүлшинэ

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
2025-04-02

Тусгаар тогтнол шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсон унших арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
2025-04-01

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
2025-04-01

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс зогсооно

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс зогсооно
2025-04-01

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2025-04-01

Галаас аав, хүү хоёрыг аварсан автобусны жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа

Галаас аав, хүү хоёрыг аварсан автобусны жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа
2025-04-01

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
2025-04-01

Х.Нямбаатар: Болдхэт гэдэг хүний эзэмшиж байгаа бүх газрыг цуцал

Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, "С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авья гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз" гэв.
2025-03-31

Улаанбурхан өвчний хавьтлын тоо 7220 болжээ

Улаанбурхан өвчний 185 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болжээ.  Тодруулбал, эмнэлэгт 120, гэрээр 14, эдгэрсэн 51, сэжигтэй 141 тохиолдол байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
2025-03-31

Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.
2025-03-31

Х.Нямбаатар: Явган хүний зам шинэчлэх ажлын тендер зарласан ч ААН-үүд оролцохгүй байна

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Тэгвэл дээрх бүтээн байгуулалтын ажил болох хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах, явган хүний зам тохижуулах ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ.
2025-03-31

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон.
2025-03-31

"Амьдрахуй" жүжгийг дэлгэцийн уран бүтээл болгоно

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн "Амьдрахуй" постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй. Тэгвэл эл уран бүтээлийн хаалтын тоглолтууд эхэлжээ.
2025-03-31

Улаанбаатар 7 хэм дуулан байна

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-03-31

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.
2025-03-28