ТАНИЛЦ: Мэргэжилийн хяналтын газрын ажлыг дараах яам, байгууллага хариуцна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандаарай.
2022-12-26
Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ
Ардчилсан нам өнгөрөгч 22-ний өдрийн хуралдаанаараа Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ. Өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсэг нь 39 гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд нар ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ.
2022-12-26
Шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.
2022-12-26
Пүрэв гарагт бүх нийтээр амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна. Учир нь 12 дугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байгаа билээ.
2022-12-26
Зээлийн хүүг нэмсэн зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдийг торгожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон буюу хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн
2022-12-23
Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, Тусгай зөвшөөрлийн чиглэлээр сургалт хийлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа” сэдэвт чадавх сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны хооронд Ховд болон Баян-Өлгий аймагт зохион байгуулж ажиллалаа.
2022-12-22
УГТЭ ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ
УГТЭ-ийн чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Тус эмнэлэг 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн зорилтын хүрээнд өөрийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн, үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах зорилгоор чанарын менежментийн Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2021 оноос эхлэн зорилтот үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласан билээ.
2022-12-22