Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
2022-12-16
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ
ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/372 дугаар тушаалаар ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан “Худалдааг хөнгөвчлөх замаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, “Экспортын нэг цонхны цахим нэгдсэн систем”-д тэдгээр байгууллагуудыг холбож, давхардал үүсэж буй баримт бичгийн мэдээллийг экспортлогч аж ахуйн нэгж 1 удаа оруулах боломжийг бий болгож, улмаар төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
2022-12-16
Нийслэлд 23 хэм хүйтэн байна
Өнөө маргаашдаа говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай, хүйтэн байхыг анхааруулж байна
2022-12-16
П.Сайнзориг: Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хассан
Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хассан. Нэмж орж ирээгүй. Зөвхөн төр, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, хувийн сектор дээр л торгох ял байгаа. Бусад хэсгүүдэд хассан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял улс төрд нөлөө бүхий этгээдэд байхгүй. Хоёрдугаарт, 22.13 зүйлийг нэмж байгаа юм бэ гэхээр төрийн алба, нийтийн алба, хувийн секторт ч хамаатай учраас тусад нь 22.13 зүйл гэж нэмж оруулсан. Хоёрдугаарт, 6.7 зүйлд тодорхой хэмжээний ялаас хөнгөлөх зохицуулалт одоо байдаг.
2022-12-15
Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу 12 дугаар сарын 29-ний лхагва гаригт бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байгаа юм.
2022-12-15
Нүүрсний хулгайд нэр холбогдсон МАН-ын таван гишүүн өөрсдийгөө юу гэж өмөөрсөн бэ ?
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр зарласан. Тэдний дунд АН болон МАН-ын гишүүдийн нэрс хүртэл байв. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ нар байна. Харин МАН-аас таван УИХ-ын гишүүн нэр холбогдсон. Тэд уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр АТГ-ын гадаа өөрсдийгөө өмөөрч дараах мэдээллүүдийг өглөө.
2022-12-14