Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

“Ногоон автобус”-ны хэрэгт солонгос эрийг шалгаж эхлэв

“Воннам ЖЛС” гэх компанийн захирал Лий Жон Соб нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн хуучин автобуснуудаас цөөнгүйг нь тээвэрлэхээр гэрээ байгуулсан агаад Монголд оруулж ирснийх нь дараа шинэ автобус хэмээн бүрдүүлэлт хийсэн байж болзошгүй гэнэ
2023-10-04

НХААГ-ын хоёр албан тушаалтныг “Тэнүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал олгосон гэж буруутгав

НХААГ-ын хоёр албан тушаалтныг “Тэнүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал олгосон гэж буруутгав
2023-10-03

Нийслэлийн ерөнхий архитектор асан М.Цэлмэгийг газар олголттой холбоотойгоор шалгаж эхлэв 

 Нийслэлийн ерөнхий архитектороор одоогоос 20 гаруй жилийн өмнө ажиллаж байсан М.Цэлмэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Уг албан тушаалыг хашиж байхдаа хэд хэдэн аж ахуйн нэгжид барилга барих газрын асуудлыг шийдэж өгсөн хэмээн шалгаж байгаа юм билээ.
2023-09-29

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ 

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байна. 
2023-09-28

Олон улсын прокуроруудын чуулганд улсын ерөнхий прокурор оролцож байна

Эл чуулганд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Олон улсын прокурорын холбоо (IAP) нь дэлхий даяар прокурорууд нэгдсэн цорын ганц байгууллага юм. Тус байгууллага нь1995 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тив бүрийн төлөөлөл болсон 177 орны 183 гишүүн байгууллагаас бүрддэг гэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд энэ уулзалтад оролцож буй гадаадын хэд хэдэн орны пурокурорын байгууллагын удирдах албан тушаалтантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэх аж. 
2023-09-27

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа 

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон. Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа. 
2023-09-27

Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана 

Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10- 1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Лох Сиен Чид холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм. 
2023-09-26

Шахмал түлш тээвэрлэх компанийнхнаас авлига нэхсэн даргыг шүүхэд шилжүүлэх нь 

Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна. 
2023-09-26

Хахууль авсан 84 дүгээр сургуулийн захирал асныг шалгаж дуусав

Бүтэн жил шахам хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Лхагвадулам нь цахилгаан барааны худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмтмарт” ХХК-ийн захирал С.Батгэрэлээс 84 дүгээр сургуулийн захирлын албан өрөөндөө 16.8 сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон гэнэ. Тус компани нь эл ерөнхий боловсролын сургуультай 107.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйдэг самбар, ухаалаг дэлгэц нийлүүлэх гэрээ байгуулж ашиг олохын тулд хахууль өгсөн аж.
2023-09-26

Д.Мөнх-Эрдэнэ, “Капитал”-ын А.Ариунболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй нь 

Ингээд Д.Мөнх-Эрдэнийг ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 112.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, ГХЯ-ны байр луу нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, үйлдлээ зогсоохыг шаардсан ТТХГ-ын алба хаагчдад халдан, хэл амаар доромжилсон, “Евросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяраас 30 сая төгрөг гаргуулж, 10-ыг нь өөрөө авч, үлдсэн 20 саяыг нь УИХ-ын даргын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт өгсөн.
2023-09-25

Экологийн цагдаагийн албаны тасгийн дарга асныг хорьжээ 

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд Я.Билэгдэмбэрэлээс гадна Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Цогбаатар, тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө ДХИС-д багшилж буй, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, өнгөрсөн өвөл цэргийн байнгын тэтгэвэрт суусан, дэд хурандаа Б.Ганхуяг нарыг хамт шалгаж буй хэмээн бичсэн. Бидэнд олдсон мэдээллээр зөвхөн Я.Билэгдэмбэрэлийг л авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа аж. Тэрбээр 2019 оноос хойш хэчнээн удаа бусдад давуу байдал олгож, хэдий хэмжээний хахууль авсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй гэнэ. 
2023-09-22

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ 

Э.Цэнд-Аюушийг “шүүр”-дэх, эсэхийг Соёлын сайд Ч.Номин шийдвэрлэх ёстой аж. Өөрөөр хэлбэл, Соёлын тухай хуулийн 21.1.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах” эрхтэй байхаар хуульчилсан байгаа юм. Авлигатай тэмцэж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлж буй Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар томилогдсон нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушид холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно. 
2023-09-22

Химийн бодис хадгалж байсан хятад эр цагдаагийнханд хахууль өгөхийг завдав 

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Синвоюань” компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай гэх эрийг Цагдаагийн хэлтсийн байранд ирүүлэн тайлбар мэдүүлэг авах үед мөрдөгчид боодолтой төгрөг, гадаад валют өгөхийг завдсан гэнэ. Цагдаагийнхан түүний үйлдлийг баримтжуулан, хахуульд өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валютыг хууль, журмын хүрээнд хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ. 
2023-09-21

Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ. 
2023-09-20

Хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ 

Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ. 
2023-09-20

 Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ 

Уг нь Т.Бадамжунайд холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан. Гэвч түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан бусад дөрвөн хүнийг нь шилжүүлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд бидэнд өглөө. Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг. Мөн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдаад байсан юм.
2023-09-19

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав 

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм. 
2023-09-18

Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм. 
2023-09-15

 “Сүү-Өгөөж” компанийн удирдлага хуурамч акцтай архи үйлдвэрлэж татвараас зайлсхийжээ 

Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ. 
2023-09-14

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв 

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. 
2023-08-07