Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Бүгд найрамдах ЧЕХ УЛСАД жил бүр оюутан суралцуулна

Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуууллаа. Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм.
2023-04-18

Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах ажлын хэсэг хуралдав

Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, 2023 оны 1-р улирлын ажлын тайлангаа хэлэлцэж, удааширч буй ажлуудынхаа талаар зөвлөлдлөө. Хуралдаанд 19 гишүүн оролцож, дараах шийдвэрүүдэд хүрлээ.
2023-04-18

ХНХЯ-наас барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хяналт шалгалт хийнэ

Тодруулбал, энэ онд барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.
2023-04-18

Сүхбаатар аймгийн  Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан сумдын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ

 Монгол Улсын тэргүүлэх зэргийн сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр /2023.04.18/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх, Сүхбаатар сумын 5 баг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчид, Асгат сумын ИТХ-ын төлөөлөгчид, 2,3 дугаар багийн малчид, Мөнхаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн дарга нарын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
2023-04-18

29 дүгээр сургуулийн дотуур байрны аюулгүй байдал алдагджээ

Нэг өрөөнд 2-6 хүүхэд амьдардаг аж. Тэдгээрийн нэгэнд нь ороход гурван хаалгатай ганц шүүгээ, нэг ширээ, сандал байлаа. Хөл нь догонцсон сандал, ирмэгүүд нь халцарсан ширээ, хаалга нь салах дөхсөн шүүгээ, нурж унах шахсан, толгой нь салсан орнууд байх аж. Ер нь л дотуур байрны тавилгууд нэлээд хуучирчээ. Зарим үед багш нар өөрсдөөсөө мөнгө гарган засаж сэлбэдэг гэнэ. Хөвгүүдийн дотуур байрыг ашиглалтад оруулахад КОЙКА олон улсын байгууллагаас хандивласан тавилгуудыг тордсоор өдий хүрчээ.
2023-04-18

 М.Мөнхмандах: Улстөрчдийн санхүүжилт сэтгүүлчдийн хяналтыг сулруулж байна  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүлчид рүү чиглэсэн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Өнөө жил сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, иргэний мэдэх эрхийг хангахаар хүний эрхийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд нэгдэж буйгаараа онцлог .
2023-04-17

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солино

Төслийг 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 1 болон 2 дугаар ээлжийн ажлууд 2021 оноос эхэлсэн.
2023-04-17

Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгааг үндэсний хэмжээнд эхлүүллээ

Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 2023 оны дөрөвдүгээр сарын 17-оос тавдугаар сарын 15-ны хугацаанд зохион байгуулагдах ба сонгогдсон 51 ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны 3750 хүүхдээс мэдээлэл цуглуулах юм. Уг судалгааг Монгол Улсын Статистикийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулийн дагуу зохион байгуулна.
2023-04-17

Хуулийн төслүүдэд оруулах санал, зөвлөмжүүдийг бичгээр болон цахим хэлбэрээр авна

Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогод Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийж, хөгжлийн бодлогод хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бүрдүүлэх, ядуурлыг тууштай бууруулах зорилтууд туссан.
2023-04-17

МСНЭ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум зохион байгуулна

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан цөөнгүй ажил зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр нийтэд танилцууллаа. Өнөө жил эвлэлээс "Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хангах хөшүүрэг мөн" гэсэн уриа гаргажээ. Онцлууштай нь өнөө жил хүний эрхийн байгууллагуудтай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эл өдрийг тэмдэглэнэ. 
2023-04-14

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Монгол зоог, зочлох үйлчилгээний салбарынхан чуулна

Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3500.00, зарах нь 3506.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 42.10, зарах нь 42.80, юанийн авах ханш 511.00, зарах нь 512.70, вонын авах нь 2.68, зарах нь 2.70 төгрөгтэй тэнцэж байна.
2023-04-14

Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ

Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13

“Найрамдал- Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 45 жилийн ой энэ онд тохиох бөгөөд ойг угтсан олон арга хэмжээнүүдийн нэг бол “Найрамдал- Аз жаргалын хотхон” хүүхдийн уран бүтээлийн уралдаан юм.
2023-04-13

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулна

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/uda.ub.gov.mn/-аар шууд хүлээн авч, үзэх боломжтой аж.
2023-04-13

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхныг шалгажээ

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11 өдрүүдэд шалгалт хийлээ.
2023-04-13

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийн хаяг, байршил тодорхой боллоо

Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны ням гарагт нэгдсэн журмаар явуулна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар, санал өдрийн 07.00-20.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.  
2023-04-13

Х.Нямбаатар: Иргэн Төгсбаяр, Болортуяа нар гадаадаас АТГ руу холбогдож хэргээ хүлээсэн

Зөвхөн авлига албан тушаалын хэргээс гадна Монголд хүн амины болон залилангийн хэрэгтнийг ч авчирч, шударга шүүхээр шүүлгэнэ.
2023-04-13

Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу шалгалт хийжээ

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэнээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тус суманд ажиллалаа.
2023-04-13

Монгол дахь хувьцааны эрсдэл ба өгөөж

Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Өмнөх цувралд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн сэдэв хувьцаа. Та бүхэн эл нийтлэлээс хувьца гэж юу болох, түүнээс хэрхэн ашиг хүртэх зэрэг багц мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
2023-04-13