Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй
Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.
2023-04-13
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн БАКАЛАВРЫН хөтөлбөрт суралцах оюутныг шалгаруулна
Тодорхой хэлбэл, Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчдыг хамруулах нь.
2023-04-13
НҮБ-ын Хүүхдийн Сангийн түнш байгууллагуудын уулзалт боллоо
Бага насны хүүхдийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал, өсвөр үе залуус зэрэг Монгол Улсад хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн. Дээрх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
2023-04-13
Автобусны зорчигчдыг шалгажээ
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрлээ.
2023-04-12
Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн төв байгуулна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросетитэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-04-11
Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагчийн сонгон шалгаруулалт эхэлжээ
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий Нээлт, хаалт, Хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна.
2023-04-11
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэв
Оролцогчид хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн судалгааг сайн хийх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй зарим онцлог асуудлыг судалж хуулийн зохицуулалт бий болгох, гэрлэлт цуцлалтаас өмнө эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэл зүйч ажиллуулах, хуулийг сайн сурталчлах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд ахмадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг үр дүнтэй саналууд гаргалаа. Саналыг ажлын хэсэг анхааран судалж хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин өргөн хүрээгээр хийхээр боллоо.
2023-04-11
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ
Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21.2 хувь уул уурхай, олборлолт, 9.3 хувь боловсруулах үйлдвэрлэл, 10 хувь барилга, 10.4 хувь тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамаарч, уул уурхайн салбарт нас баралт хамгийн өндөр буюу 62 тохиолдол бүртгэгдсэн байна.
2023-04-11
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэв
Дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-04-10
10-16 насны хүүхэд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр хувьтай гарчээ
Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд өнгөрсөн онд 6442 дуудлага ирснээс 5153-ыг нь шийдвэрлэсэн байна. Он гарснаас хойш 1759 дуудлага, мэдээлэл ирснээс шийдвэрлэлт 40.3 хувьтай гарсан гэнэ. Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл санааны, 24.8 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байжээ. Мөн 10-16 насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байна. Учир нь хүчирхийллийн 74 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэнэ.
2023-04-10
Олимпын оноо олгох 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно
Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.
2023-04-10