Н.Учрал: "Шилэн" ажиллагааг эрчимжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжүүлэлт хэр байгааг зургадугаар сарын 1-ны дотор тайлагнахыг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга даалгалаа. Түүнчлэн "Шилэн" ажиллагааг эрчимжүүлж, ил тод нийгмийг бүтээнэ" гэв.
2023-04-05
З.Дашдаваа: Оргон зайлсан Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой байдаг.
2023-04-05
Нийслэл орон сууцны 5360 лифттэйгээс 800 гаруй нь хугацаа дууссан, 139 нь шаардлага хангахгүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
2023-04-05
Хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой
Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай уулзлаа.
2023-04-05
Соёлын төвд стандарт ханган ажиллахад Соёлын яам анхаарна
Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн 27 сумын 170 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ.
2023-04-05
Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг угтан дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн.
2023-04-04
Фэйсбүүкт хүүхдийн аюулгүй байдлыг хангах тохируулгатай ч эцэг, эхүүд ашигладаггүй
Цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ.
2023-04-04
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ
Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Гараа сайн бол бариа амжилттай гэдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ гэдгийг хамтдаа сонирхоё.
2023-04-03
Зэрэмдэглүүлсэн хүү "Инээмтгий хүн" болж, Монголоор "хэрнэ"
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох "Инээмтгий хүн" романыг "Рго" театрын залуу уран бүтээлчид зориглон барьж авч, тайзны бүтээл болгосон нь театр шүүмж, судлаачдын сэтгэлд торж чадлаа.
2023-04-03