Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцуулав

Эмнести Интернэшлийн 2022 оны “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал” тайланд дэлхийн улс орнууд хүний эрхийн асуудлаар ялгавартай хандаж, олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг үнэт зүйлс дээр нэгдэж чадахгүй байгааг онцоллоо. 
2023-03-28

Хуулийн 10 төсөл баталснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн бүрэн хэрэгжинэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүнсний салбарын баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөлд тусгах зорилготой юм.
2023-03-28

Монголд бүртгэлгүй казах хүүхдүүдийн асуудлаар хоёр орны Хүний эрхийн байгууллага хамтарч ажиллана

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн хорооны нарийн бичгийн дарга Абишев Тастемир Даутовичийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
2023-03-28

Францад болсон "Абилимп-2023" мэргэжилийн ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжилээр өрсөлдсөн юм.
2023-03-28

Галд өртсөн уран зургуудыг сэргээж байна

Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхлүүлсэн аж. 
2023-03-28

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй. Харин бусад хичээлийн бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт дуусах бөгөөд хураамж нь 5800 төгрөг байх юм.
2023-03-28

ТАНИЛЦ: “Мөнгөн мод-2022” наадмын шилдгээр хэн хэн тодров

Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулдаг “Мөнгөн мод”  шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өчигдөр үдэш болж, шилдгүүдээ тодруулав. “Мөнгөн мод-2022” наадмаар шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагнасан. 
2023-03-28

Япон Улсад инженерээр суралцах 12 оюутан төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллана

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.
2023-03-27

“Ядмаг биш амьд театртай болъё”

Тэд театрын урлагийн ололт амжилт, ирээдүйд засаж сайжруулах зүйл, цаашдаа хүрэх зорилтын талаар ил тод ярилцаж мэтгэлцсэн билээ.  Тодорхой хэлбэл, “Өнөөдрийн үзэгчдийн сэтгэлийг татахаас илүү агуулга дээр төвлөрч, ирээдүйд өв үлдээх хэрэгтэй”, “Оюутан нь ихэссэн. Ангид багтахгүй А, Б, С гээд групп болоод хичээллэж байна. СУИС онцгой байх ёстой...” гэх зэргээр мэтгэлцэнэ. Товчхондоо, сайн муугаа ярилцаж, театрын ирээдүйг харж, ярилцлаа. Харамсалтай нь, эл уулзалт хэлэлцүүлэгт Соёлын яамны төлөөлөл ирсэнгүй, уран бүтээлчдийнхээ үгийг сонссонгүй.
2023-03-27

Б.Даваасүрэн: Анхны уран бүтээлийн сандралаасаа салаагүй явна

Дэлхийн театрын өдрөөр “Pro” театрын найруулагч Б.Даваасүрэнг урьж, товч ярилцлаа. Тэрбээр Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг найруулж, шүүмж, судлаачдаас өндөр үнэлгээ аваад буй.
2023-03-27

Европт нээлтээ хийсэн "Эргэж ирэхгүй намар" кино багийнхан ганзага дүүрэн иржээ

“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино нь жүжигчин Б.Амарсайханы ерөнхий найруулагчаар ажилласан анхны бүтээл нь юм.  
2023-03-27

Гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн нээгдлээ

"Нандин цэцэгс" гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцэгсийн үзэсгэлэн нээгдлээ
2023-03-24

Монгол ахуйг бүрдүүлсэн хүүхдийн зуслан байгуулах стандарт батална

Товчхондоо, гадаадад байгаа монгол хүүхдүүд, эсвэл гадаад хүүхдүүд монгол зусланд ирж амрахад нь зориулж, монгол гэр, монгол ахуй, цагаан идээ бэлтгэх өв соёл сурталчлах зуслангууд энэ зунаас ажиллаж эхлэх нь. Үүнээс урьтаж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлахаар ажиллаж байна. 
2023-03-24

БНСУ-ын КОЙКА байгууллагаас дунд сургуулиудын хоолны чанар сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болж өнөөдөр төслийн нээлтийг хийлээ.
2023-03-24

“Сонгуулийн боловсрол” олгох клуб байгууллаа

Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2023-03-24

Ерөнхий сайдын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг  албан ёсоор зарлалаа
2023-03-23

Австри, Германд тогтвортой хөгжлийн боловсролоо хэрхэн дэмждэг талаар танилцуулав

“Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцов.
2023-03-23

Цэвэрлэхийн лаган хөрсөнд ургуулж, хоолны хаягдлаар бордсон модод эдийн засгийн өгөөж өгнө

Хятадууд цөлд ширхэг мод тарьсан ч экологийн ач холбогдлоос гадна эдийн засгийн үр ашгийг нь давхар тооцдог. Эх дэлхийдээ ч ээлтэй, хүн ардад ч ашигтай байхаар тооцож, модоо тарьдаг гэсэн үг. Энэ хэрээрээ эдийн засгаа солонгоруулж, их хэмжээний ашиг олдог. Энэ жишгийг Монголд нутагшуулахаар ойн эрдэмтэн, инженерүүд ажиллаж эхэлжээ.
2023-03-23

Дорнын соёл, гүн бясалгал шингээсэн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэв

Эдүгээ До. Болд зураачийн 20 гаруй бүтээл Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орсон төдийгүй Ази, Европ, Америк тивийн олон улс орнуудын галерей, урлаг сонирхогчдын хувийн цуглуулгад хүндтэй байрыг эзэлсэн байна.
2023-03-23

Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулна

Тодорхой хэлбэл, Дорнод аймагт гуравдугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.
2023-03-23