Томилолт: Эрдэнэтийн уурхай урагшлах, уруудахын эгзэгтэй үедээ иржээ
Монголын эдийн засаг өнөөдөр үндсэндээ Эрдэнэтийн Овоо, Оюу толгой, Тавантолгойн уурхай дээр тогтож буй. Энэ утгаар нь Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээр “овоглосон” төвийн хэвлэл мэдээллийн газар газрын 20 гаруй сэтгүүлч, сурвалжлагч олборлолт нь оргил үедээ ирээд буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа. Улсын төсөв, эдийн засаг, уул уурхай бичих, ярих тоолонд эдгээр орд газрууд зүй ёсоор хөндөгдөж байдаг.
2023-03-21
НПГ: Д.Мөнх-Эрдэнийг хуульд байхгүй үндэслэлээр санал гаргаж дахин хориулаагүй
Нийслэлийн прокурорын газраас “Прокурорын саналаар хуульд байхгүй үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор боллоо” гэх мэдээллийн мөрөөр дараах мэдээллийг өглөө. Тус мэдээлэлд “Иргэн Д.Мөнх-Эрдэнийг прокуророос хуульд байхгүй үндэслэлээр санал гаргаж дахин хориуллаа” гэдэг нь ташаа гэдгийг онцолжээ.
2023-03-20
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нарт "5Ш" ажиллагааны талаар танилцуулав
Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа. Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.
2023-03-20
Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр бэлтгэж байна
Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа.
2023-03-20
БНСУ-ын суугаа Монгол иргэд “ХУРДАН” цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ
Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.
2023-03-20
Нийслэлийн хэмжээнд барьж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ
Өнгөрсөн онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд барилгын аюулгүй байдал, барилга угсралт талаасаа төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт, гүйцэтгэлийн шалгалт гэсэн ангиллууд байсан. Харин хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хийж болно гэж заасан.
2023-03-20
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20
Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалжээ
Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд тодорхой сэдэв, чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. Үүний дотор “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадал” сэдэвчилсэн судалгааг 2022 онд эхлүүлж, үр дүнгийн шинжилгээг хийж дууслаа.
2023-03-20
Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ
Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.
2023-03-16
Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53 505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18 711 иргэн түр оршин суудаг.
2023-03-16
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага гэж хэн болохыг эрх зүйн хүрээнд тодорхойлов
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хуралдаанаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг нийт таван журмыг хэлэлцэн баталлаа.
2023-03-16
Иргэдэд цэвэр эрчим хүчний талаарх мэдээлэл өгч, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг сурталчлав
Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгсөн.
2023-03-16