Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Г.Алдарсайхан: Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр тавьсанаас хамаарна

Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь  зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.
2023-03-16

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, тогтоомжийн талаар хэлэлцүүлэв

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагалдан батлагдсан журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-16

“Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлиийн ерөнхий газар, Хаадын хаан кино компани, Prime cineplex кино театр хамтран “Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 190 гаруй хүнд үзүүлж сонирхууллаа.
2023-03-16

Хүнсний нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан сүлжээг бий болгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан семинарыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өглөө.
2023-03-15

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
2023-03-15

Нөөцийн махыг нэг хороонд 2-3 дэлгүүрээр борлуулж эхэллээ

Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.
2023-03-15

УИХ-ын хаврын ээлжит чуулган гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
2023-03-15

Нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барина

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.
2023-03-15

НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь төлөөлөгчтэй уулзлаа

НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, доктор Жастин Коулсан, Хүн амын сангийн Монгол Улс дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа нарыг хүлээн авч уулзлаа.
2023-03-15

Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдын хөдөлмөрлөх нөхцөлийг судалжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” бүлэг боловсруулан ажиллаж байна.
2023-03-14

Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулна

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа. Мөн Төслийн удирдах хороо 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг батлав.
2023-03-14

Нийслэлд энэ онд 25 мянган ам метр явган зам шинээр тавина

Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм.
2023-03-14

М.Өлзийбат: Улаанбаатар хотоос баруун тийш 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.
2023-03-14

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарын зээлийг тэглүүлэх арга зам хайж байна  

“Япон, Германы Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ, “Жайка”, “Койка” зэрэг олон улсын донор байгууллага манай боловсролын салбарт хөнгөлөлттэй зээл олгосоор ирсэн. Мөнгөн дүнгээрээ боловсролд 760 орчим сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Дээр нь Мэргэжлийн боловсролын салбарт 300 орчим сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийт дүнгээр нь аваад үзвэл бараг нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгийг боловсролын салбарт татсан. Монгол Улсын нийт өрийн 15 орчим хувийг дээрх зээл тусламж эзэлж байна.  Өдгөө манай улсын өрийн босго дээд цэгтээ тулсан".
2023-03-14

"Өглөөний уншлага" хөтөлбөрт 150 000 сурагч бүртгүүлжээ

“Альфабүүк” номын дэлгүүр 40 сая төгрөгийн шагналын сантай үндэсний хөтөлбөрийг зарлажээ.  “Өглөөний уншлага” нэртэй эл хөтөлбөр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Өнөөдрийн байдлаар 4500 ангийн 150,000 орчим сурагч бүртгүүлж, хичээл эхлэхийн өмнө 10-15 минутыг ангиараа ном уншиж байна.
2023-03-14

БШУЯ: Багш, сурагчдад дайныг сурталчлаагүй

Сошиал орчинд "Аmedia" цахим хаягнаас "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгуллаа" гэх агуулгатай мэдээлэл тарсан. Тэгвэл эл мэдээлэлд БШУЯ-наас хариу тайлбар өглөө.
2023-03-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чиглэл өглөө

Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах уг дэд зөвлөл хуралдлаа.
2023-03-14

“Өнөр бүл” хүүхдийн төвийн 160 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ГССҮТ гуравдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ.
2023-03-13

17745 хүн ажил хайж бүртгүүлснээс 555 нь ажилд зуучлагджээ

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2700 ажлын байр, 17745 ажил хайгч бүртгэлтэй байна. Мөн 3702 ажил олгогч бүртгүүлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд тус системээр дамжин 555 иргэн ажилд зуучлагджээ.
2023-03-13

Мугпу хотын усан боомтод ажиллаж буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэв

Явуулын үйлчилгээг Пусан хотод суугаа Консулын газар болон Төрийн банкны Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим иргэнд хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүллээ.
2023-03-13