Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Хууль, журмууд цаасан дээр л “хэрэгжиж”, хүүхдийн сурах эрх хязгаарлагдсаар байна 

Цагаан дээр хараар бичсэн хууль, тогтоомж, журмаар бол манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хөгжих бүх боломж нь нээлттэй
2023-02-08

КОЙКА-тай хамтран шинэ хот байгуулах ТЭЗҮ боловсруулна

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.07/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав. 
2023-02-07

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулна.

Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2023-02-07

Олон нийтийн сүлжээний тухай эрсдэл дагуулсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг RSF сайшааж байна

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага нь сэтгүүл зүй болоод олон нийтийн мэдэх эрхэд аюул занал учруулж болзошгүй олон нийтийн сүлжээний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшааж, энэхүү хоригийг хүлээн зөвшөөрөхийг УИХ-д уриалж байна.
2023-02-06

38.4 мянган албан тушаалтан хөрөнгө орлогоо шинэчлэн мэдүүлжээ

Албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
2023-02-06

Хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт ирүүлжээ

Улсын ерөнхий аудиторын албан тушаалын хөдөлмөр эрхлэлттэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадахгүй байна.
2023-02-06

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай

Хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-ны гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаачид оролцлоо.
2023-02-06

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2023 оны төсвийн хуваариа баталаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой.
2023-02-06

Улаанбаатарын өвлийн наадамд Өвөрмонгол, Буриад, Халимаг тамирчид оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг ирэх амралтын өдрүүд буюу 2023.02.11-12-нд "Скай резорт" цанын баазад зохион байгуулах гэж байна.
2023-02-06

Иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжинэ

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар, мөн хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-02-03

"Алтан өд 2022" наадмын шилдгүүдийг тодрууллаа

МЗЭ-ийн Удирдах зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, "Алтан өд 2022" шагналыг дараах бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
2023-02-03

Шинжлэх ухааны академийн их чуулган боллоо

Чуулганаар 2022 оны ажлынхаа үр дүнг хэлэлцсэн юм. 2022 онд шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарсан жил байлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 хүрээлэнг шинээр байгуулж эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог 10 хувиар нэмсэн байна.
2023-02-03

Ганц бие ахмад настны тэтгэврийн хүртээмжийг судалж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ, зарцуулалтыг тодруулах зорилготой “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа”-г Европын Холбооны SOCIEUX+ байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-02-03

Нийтийн тээврийн Ч:63 маргаашаас өөр маршрутаар явна

Тухайн чиглэл нь нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ. 
2023-02-03

Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. 
2023-02-02

Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол

Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой. Өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсжээ. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэгч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. 
2023-02-02

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
2023-02-02

БНСУ, Сингапурын зөвлөхүүдийг оролцуулан туршлага судлах зорилготой “BIM FORUM-2023” хэлэлцүүлэг болж байна

Барилгын салбарын технологийн нэг гол дэвшил нь "BIM" буюу салбарын мэдээллийн нэгдсэн сантай болох явдал билээ. Тодруулбал зураг төсөл боловсруулагчид, барилга угсралтынхан, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, төсөвчид, гүйцэтгэгч нар, тусгай зөвшөөрөл олгогч ТББ-ууд гээд салбарын бүх талын оролцогчдыг нэгтгэсэн цахим бааз буюу дотоод сүлжээ байгуулж, бүгд дундаа ашиглахыг ВIM систем гэнэ.
2023-02-02

30 хүн, таван хэлтэстэй Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
2023-02-02

Цэцэрлэгийн цалингийн санд 76 сая төгрөгийн хохирол учруулжээ

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүллээ.
2023-02-01