Ганц бие ахмад настны тэтгэврийн хүртээмжийг судалж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ, зарцуулалтыг тодруулах зорилготой “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа”-г Европын Холбооны SOCIEUX+ байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-02-03
Нийтийн тээврийн Ч:63 маргаашаас өөр маршрутаар явна
Тухайн чиглэл нь нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.
2023-02-03
Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна.
2023-02-02
Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол
Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой. Өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсжээ. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэгч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.
2023-02-02
Гэр хорооллын газрыг барилгажуулах 44 компаниас 34 нь үр ашигтай ажиллаж байна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажилд өнгөрсөн жил нийслэлээс 10.5 тэрбум төгрөг суулгасан. Төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалт багасаж, 2.8 тэрбум төгрөг болж шийдэгдсэнийг зургаан байршилд бага багаар хуваарилсан. 2022 онд санхүүжих үнийн дүн нь хасагдсаар байгаад 200-500 сая төгрөг болж буурсан.
2023-02-01
“Eduten” платформыг туршилтаар хэрэгжүүлэх сургуулиудыг сонголоо
“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.
2023-01-31
ФОТО: “Хүчит шонхор” захынхан хөдөөгийн малчдаа шахаж, ченжүүдээ тэтгэдэг үү
Ямартай ч бодит байдал дээр махны гэх тодотголтой “Хүчит шонхор” зах дээр хөдөөгөөс мах тээвэрлэж ирэх малчин цөөнгүй, иргэдийн хөдөлгөөн их, махны үнэ ердийн өдрүүдийнхээс үнэтэйвтэр байна. Мөн дотор машины зогсоол олдохгүй, зах орчмын автозам түгжрэлтэй, машин, автобусууд нам гацсан байдалтай байлаа.
2023-01-31
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
2023-01-30