Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрсэн тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
2023-01-16
“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа”
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.16/ зохион байгууллаа.
2023-01-16
Жижиг зээл олгож эхэллээ
Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.
2023-01-16
Б.Мөнхцэцэг: Цасны машинууд эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалттай
Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.
2023-01-16
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улс даяар эхлэв
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
2023-01-16
“Pearson” Англи хэлний туршилтын хөтөлбөрийг 38 сургуульд хэрэгжүүлнэ
2022-2023 оны хичээлийн жилийн хоёр дугаар хагас жилээс “Pearson” Англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган “Үндэсний мастер сургагч багш” бэлтгэх сургалтыг Pearson боловсролын байгууллагын олон улсын зөвлөхүүд удирдан явуулж байна.
2023-01-16
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа. Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм.
2023-01-13
17 сая төгрөгийн ном хандивлалаа
НҮБ-ын Хүн Амын Сангаас орон даяар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулав. Эл үйл ажиллагаа өчигдөр НҮБ-ын төв байранд болсон юм.
2023-01-13
Нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай боллоо
Энэ удаагийн туршилтын дуудлага арилжаагаар 12,800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагдлаа. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгч ажиллаж байна.
2023-01-13
Өрхийн орлого, зарлагын судалгааг хэлэлцлээ
“Ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын нэг хүүхдэд ногдох хоолны бодит өртгийг тооцох, өрхийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн онцлогоос хамаарч эцэг эх, асран хамгаалагч зардлыг хариуцах хувилбарт шинжилгээ хийх” зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Статистик дэвшил” ТББ-тай хамтран 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 10 өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
2023-01-12
19 байршилд нийтийн бие засах газар ажиллаж байна
Улаанбаатар хотод иргэд, зорчигч олноор төвлөрсөн байршил дахь нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.
2023-01-11