Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлагдлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долдугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 147.3-т заасны дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
2023-01-06

Ц.Даваасүрэн тамгаа гардлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яам болон харьяа байгууллагын удирдлагуудтай танилцаж, цаашид баримталж ажиллах бодлого, үйл ажиллагааны хүрээнд чиглэл өглөө.
2023-01-06

“Хүүхдийн эрх, хамгаалал” судалгаа хийнэ

“Хүүхдийн эрх, хамгаалал” судалгааг ДЭМБ-ын боловсруулсан Дэлхий Дахины Сургуульд Суурилсан Эрүүл Мэндийн Судалгааны аргачлалаар 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын хүрээлэн хамтран гүйцэтгэнэ.
2023-01-05

Яндан хөөлөх биш цөөлнө гээгүй юм уу, дарга нар аа

Утаа ихэссэнд ганц Д.Сумъяабазар бус нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацын захирал М.Говьсайхан, мөн өнөөдөр ажлаа өгсөн гэлтгүй Барилга хот байгуулалтын сайд асан С.Мөнхбаатар ч буруутай.
2023-01-05

Уулархаг нутгаар ялимгүй цас орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2023-01-05

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 26 зүйл: "Монголын нууц товчоо"-г эрхэмлэн дээдлэх үзэл санааг дэлгэрүүлэх цогц ажлын талаар хэлэлцэнэ

"Монголын нууц товчоо"-г эрхэмлэн дээдлэх үзэл санааг дэлгэрүүлэх цогц ажлын талаар хэлэлцэнэ. 
2023-01-05

Юнивишн ХХК хууль бусаар нэмсэн төлбөрөө хэрэглэгчдэд буцааж олгохоор болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш нар өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд, ахлах мэргэжилтэн н.Ганбат нартай уулзаж Юнивишн ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцаж тодруулга авлаа.
2023-01-04

Шүүгч М.Пүрэвсүрэнг Эрүүгийн хэргийн танхимд хуваариллаа

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр болж, шинээр томилогдсон шүүгчийг танхимд хуваарилах асуудлыг хэлэлцэв. 
2023-01-04

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэллээ

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хангагджээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр шүүгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалт болно.
2023-01-04

ХЭҮК-ын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар шаардлагатай арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
2023-01-04

Улаанбаатарын 2 дүүрэг, нэг аймгийн 1500 өрхийг хөдөлмөр эрхлэлтийн төсөлд хамруулна

Туршилтын төсөл 2023-2027 онд хэрэгжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгждэг “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийг сайжруулах суурь судалгааг хийж, туршилтын төсөл боловсруулан шаардлагатай хүний нөөц бэлтгэх, сургалтын арга зүйг тодорхойлох, сургалтын материал боловсруулах, сургалтын байгууллагын сүлжээг бий болгон Улаанбаатар хотын 2 дүүрэг, нэг аймагт зорилтот бүлгийн 1500 өрхийг хамруулан хэрэгжүүлэх юм.
2023-01-03

Соёлын салбар хүүхэд хамгааллын бодлоготой боллоо

Соёлын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/424 дүгээр тушаалаар "Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого", "Соёлын салбарын албан хаагчийн хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм" батлагдлаа.
2023-01-03

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
2023-01-03

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж, гээсэн ч цахимаар бүртгүүлж болно

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
2023-01-03

Хотын ерөнхий менежер М.Баяраа Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо.
2023-01-03

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томилжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав.
2023-01-02

Хүүхдийг хүчирхийлэлд өртөх, ахуйн осолд орохоос урьдчилан сэргийлж байна

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд өнгөрсөн өдрүүдэд хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
2023-01-02

МАН: Авлигын эсрэг хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,  УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
2023-01-02

Асрамжийн газрын хүүхдүүд шинэ оноо хэрхэн угтаа бол

Шинэ он гарах мөчид ээж, аавууд хүүхдүүдээ хэрхэн баярлуулсан, гэр бүлээрээ баяраа ямар халуун дотно тэмдэглэсэнээ цахим орчинд дурсамж болгон үлдээжээ. Харин асрамжийн газрын хүүхдүүд хуучин оноо хэрхэн үдсэн бол. Unuudur.mn мэдээллийн сайтын баг шинэ оны анхны сурвалжилгаа “Өнөр бүл” хүүхдийн төвөөс хийлээ.
2023-01-02

Ж.Сүхбаатар: Төвлөрөл, түгжрэлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулъя

Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно
2023-01-02