Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.
2023-10-04
Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан Н.Нямдорж
Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна.
2023-10-04
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь ихэсжээ
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд өнөөдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ.
2023-10-04
“Эмоци” продакшн өнгөрсөн 10 жилд юу бүтээснээ тайлагнана
“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов. Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж.
2023-10-04
Хотын дарга сүүлчийн удаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөө удирдлаа
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
2023-10-03
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангийн кэйсүүд
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим залилан газар авсныг алхам тутамд сануулж буй. Үүнтэй зэрэгцээд төв болон арилжааны банкууд өдөр тутамдаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг байнга түгээж, сэрэмжлүүлсээр ирсэн. Харамсалтай нь, сэрэмжлүүлгийг олонх нь үл хайхарч, дэлгэцийн цаанаас худалдаа хийж, түрээсийн тохироогоо ярилцаж, захиалга өгч, хэн нэгний гуйлтаар мөнгө шилжүүлж, виз мэдүүлж, өв залгамжлах “эрх” гардаж, бүр хайр дурлалын харилцаа үүсгэн, их хэмжээний мөнгө шилжүүлж, эцсийн дүндээ бүгд хохирогч болдог. Дэлгэцийн цаанаас уран мэхийг уралдуулан сэнхрүүлж, бүр амьдрал ахуй, гал тогоо руу өнгийж, улмаар таныг удирдаад буй тэр этгээд ердөө л залилагч, хулгайч, луйварчин. Хэнийг ч өрөвдөхгүй залилахад бэлэн хүрэл зүрхтэй, хүйтэн сэтгэлтэй нэгэн дэлгэцийн цаана сууж байдаг.
2023-10-03
Шинжлэх ухааны Академи Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, ховор амьтан, ургамал, ашигт малтмалын тархац нөөц, цөлжилт, бэлчээрийн талхагдал, орон нутгийн уст цэгийн ашиглалт, хамгаалалт, түүх археологийн дурсгалууд, аймгийн мал аж ахуй, газар тариалан, хүн амын хөгжил, эрүүл мэндийн болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
2023-10-03
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд юу хамаарах вэ
Хуулийн үйлчлэлд улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарна. “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг; "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлнэ. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх; хариуцлагатай байх; манлайлах; хамтач байх гэсэн зарчмыг баримтална.
2023-10-03
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилалыг шинэчлэв
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн санал боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулж хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны хүүхэд хамгааллын төсвийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулж “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилал”ыг шинэчлэв.
2023-10-03
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий болгохын чухлыг онцлов
Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна.
2023-10-02
“Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум” боллоо
Монгол Улсын Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэж эхэлдэг. Үндсэн хуулийг дээдэлнэ гэдэг бол төрийн өндөр дээд албан тушаалд очсон цагаасаа эхлүүлэн өдөр тутамдаа шийдвэр гаргахдаа хэрэглэх үүргийг хүлээдэг хэмээн онцоллоо.
2023-10-02