АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн Узбекистан улсад айлчилж, эндхийн таван БНУ-ын холбогдох хүмүүстэй уулзлаа. Өнгөрсөн даваа гаргаас хэрэгжүүлсэн хөтөлбөрөө тэрбээр Узекистаны Ерөнхийлөгч Саид Мирзиёевийн хамт Самарканд хотын түүх, дурсгалын газруудаар хийсэн аяллаар гарааг нь эхлүүлэв. Тэрбээр тус улсын Гадаад хэргийн сайд Бахтиер Самидовтой хэлэлцээр хийж, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистаны Гадаад хэргийн сайд нарын “С5+1” уулзалтад оролцсон юм.
Ирсэн өдрөө Марко Рубио Узбекистаны Ерөнхийлөгчид бараалхаж, тус хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн зөвлөлийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцжээ. Энэ зөвлөл арилжааны түншийн болон хөрөнгө оруулах үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан аж.
Орос, Украины хооронд үүссэн дайнаас үүдсэн Вашингтон, Киевийн харилцаанд таагүй байдлыг хөндөх боломжийг энэ айлчлал Рубиод олгожээ. Оросын пуужингийн цохилтоос болгоомжлоход тус болж байсан тагнуулын байгууллагын мэдээллээ АНУ өгөхөө больсныг Украины тал хэлэхэд Рубио үгүйсгэсэн байна. Таван жил үргэлжилж буй дайнаа зогсоохыг Рубио хоёр талд уриалжээ. Гэвч зөрчил тэмцлээ зогсоох эрмэлзэлгүй байна. Трамп үүнээс нэг өдрийн өмнө Зеленскийг зэмлээд, Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд довтолж дизелийн түлшний зах зээл дээрх үнийг тогтворгүй болгосонд Украиныг зэмлэсэн юм. Түүгээр зогсохгүй Оросын эрчим хүчний эх үүсвэрийг хөнд сөн хоригоо түр хугацаагаар цу цалсан шийдвэрийнхээ буруутан хэмээн Украиныг үзэж байна.
Янз бүрийн салбарт яриа хөөрөө, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтойгоо Рубио, Узбекистаны Ерөнхийлөгч нар онцлон тэмдэглэжээ. Тухайн өдөр Төв Азийн таван орон, АНУ-ын С5+1 хэмжээний уулзалт болон Америк-Узбекийн зөвлөлийн хоёр дахь хуралдаан болж 12 тэрбум ам.долларын тохиролцоонд хүрсэн байна. Бүхий л түүхийнхээ явцад Өрнөд, Дорнодын хооронд худалдаа болон харилцаа холбоо хөгжүүлэхэд Төв Азийн бүс нутгийн орнууд их үүрэг гүйцэтгэж ирсэн.
Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди Самарканд хотноо Марко Рубиотой хэлэлцээр хийв. Тэд стратегийн түншлэлийг цаашдаа худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулах хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцлон анхаарч хөгжүүлэх талаар ярилцжээ. 2025 онд Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход сайд нар гол анхаарлаа хандуулав. Ойрын үед Казахстанд айлчлал хийх сонирхолтой байгаагаа Марко Рубио нотолсон гэнэ.
Айлчлалын хүрээнд Узбек, АНУ-ын хооронд хамтын ажиллагааны тухай 54 баримт бичигт гарын үсэг зурав. Эдгээр нь аж үйлдвэр, тээвэр, эрчим хүч, чухал эрдсийн олборлолт, санхүү, тоон технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарыг хамарчээ.
“Төв Ази-АНУ” (С5+1) хүрээний ажил хэрэгч хөтөлбөр энэ сарын 19-нд эхэллээ. Түүнд Амеркийн 100 гаруй, Узбекийн 200, Төв Азийн бусад улсын 100 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Тажикстаны Гадаад хэргийн сайд Сирожидин Мухриддин АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Рубио нар энэ сарын 19-нд Самарканд хотноо уулзжээ. Тажикстаны талын мэдээлснээр хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй болон Төв Азийн тогтвортой байдлын асуудлаар тэд ярилцжээ. Хэвлэлийнхэнд Марко Рубиогийн өгсөн мэдээллээс үзвэл түүний тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Америкийн 300 шахам компанийн төлөөлөл оролцсон байна. Түүний хэлснээр АНУ, Төв Азийн улсуудын хооронд өнгөрсөн онд 25 тэрбум ам.долларын арилжааны гэрээ хэлэлцээр байгуулжээ. Цэргийн холбоо хийгээд нисгэгчгүй төхөөрөмжүүдийг удирдахад ашигладаг хиймэл дагуулын “Starlink” системийн ажиллагааг Америкийн эрх баригчид хязгаарлахаар төлөвлөж буй гэх мэдээллийг энэ үеэр Марко Рубио няцаажээ.
“Starlink”-ийг хязгаарлах санаачилгыг чухам хэн гаргасан тухай санал хуваагдаад байна. Украинд “Starlink”-ийн үйл ажиллагааг хязгаарлахыг Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчид санал болгосон гэж Британийн “The Telegrap” сонинд бичсэн байх юм. Дональд Трамп ч уг саналыг дэмжжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бас Оросын баллистик пуужин, тэдгээрийн цохилтыг урьдчилан мэдээлж байх асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой ярилцсан юм. Тэдний яриа хөөрөөний нэг гол сэдэв нь “Starlink” (Starshield) системд нэвтрэх тухай байжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Европын улсуудын зэвсэглэлд байгаа “Patriot” цогцолборыг олзлох зенитийн пуужинг Украинд өгөхийг саатуулж байна гэж “Washington Рost” сонинд бичсэн юм. Оростой “дизелийн түлшний наймаа” хийсэн Трампын засаг захиргааны үйл ажиллагаа Америкийн хууль тогтоогчдын хоёр намын төлөөлөгчдийн зүгээс эрс шүүмжлэл хүлээжээ.
Тагнуулын мэдээгээ Украинтай солилцохоо АНУ зогсоосон гэх мэдээллийг Марко Рубио няцаагаад Оростой хийж буй дайнаа зогсооход анхаарахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд уриалав. Тавьсан хоригоо сулруулсны хариуд түлш, шатахууныг нь дэлхийн зах зээлд нийлүүлэхээр Оростой тохиролцсоноо Трамп нотлохын зэрэгцээ дайнтай холбогдуулж Зеленскийд хийх довтолгооноо ширүүсгэлээ. “Ний нуугүй хэлэхэд Европоос хуваарилж байгаа мөнгийг үл хайхран тэрбээр энэ дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Ер нь хүсэж байгаагүй бололтой” хэмээн мэдэгдсэн юм. “Оросын дизелийн түлш дахин боловсруулах үйлдвэрүүдийг бий болгож ашиглахдаа эдгээр цохилт нь энэ бүтээгдэхүүний зах зээлийг, түүн дотор АНУ ч хамрагдаж буйг Зеленский мэдэж байсан” гэж нэмж хэлэв. Зеленский ч мөчөөгөө өгсөнгүй, Оросын пуужингийн цохилтод илүү эмзэг бас нэг нь дараа тагнуулын мэдээлэл солилцохоо сэргээсэнд АНУ-д Зеленский “талархлаа” илэрхийлсэн байна. Гэтэл дайныг зогсоох хийгээд энхийн гэрээ байгуулахыг зориуд сунжруулж буйд Украины Ерөнхийлөгчийг буруутгаж байсныг та бүхэнд сануулъя. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украин дахь Ерөнхийлөгчийн сонгууль болон дайны асуудлаар санал бодлоо солилцлоо. Түүний хэлснээр бол энэ нь чухал ч гэлээ дайныг зогсооход нөлөөлөх гол үйл ажиллагаа биш гэнэ.
Оросын нутаг дэвсгэрт өгөх цохилтоо Украин нэмэгдүүлж буйд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украиныг буруутгаж байна. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийг тээж яваа хөлөг онгоцнуудад өгч буй цохилттой холбоотой аж.
Р.Жаргалант