Нидерландын алдарт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болгоогүй “Chаtaigniers en fleurs” буюу “Цэцэглэж буй туулайн бөөр модод” бүтээлийг ирэх сард дуудлагаар худалдах нь. Уг зургийг 180 сая ам.доллароор үнэлсэн нь Ван Гогийн бүтээлүүд дундаас нэлээд өндөрт тооцогдож байна.
Зураач уг бүтээлээ амьдралынхаа сүүлчийн саруудад буюу 1800-аад оны төгсгөлд Францын Овер-сюр-Уаз тосгонд байхдаа туурвижээ. Олон жилийн турш хувийн цуглуулгад хадгалагдаж, нийтийн хараанаас далд байсан эл зургийг энэ сарын 13-нд Хонконгт толилуулснаар урлаг сонирхогчид анх удаа бодитоор үзэх боломж бүрдсэн юм.
Уг дуудлага худалдааг “Sotheby’s” ордон ирэх сарын 18-нд Нью-Йорк хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хэрэв эхний үнэлгээндээ хүрвэл энэхүү бүтээл Ван Гогийн зургуудын дуудлага худалдааны дээд амжилтыг шинэчлэх юм.