Энэтхэгийн Колката хотод энэ сарын 15-16-нд болсон Логик паззлын 33 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий U18 ангилалд оролцсон манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд А.Оюун-Эрдэнэ мөнгө, Б.Жаргалхүү хүрэл медалийн эзэн болов. Харин А.Нандин-Эрдэнэ IV байр эзэлжээ.
А.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд статистикийн чиглэлээр суралцдаг бөгөөд эл ангилалд 2024 онд мөнгө, 2025 онд хүрэл медаль хүртэж байжээ. Б.Жаргалхүү ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуульд суралцдаг бөгөөд 2024, 2025 онд IV байрт шалгарсан юм. Харин А.Нандин-Эрдэнэ уг тэмцээнд анх удаа оролцож, IV байр эзэлжээ.
Монголын баг 2022 оноос хойш Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил дараалан оролцож байна. Багийн дасгалжуулагчаар Сүхбаатар аймгийн Боловсролын газрын дарга Ж.Түвшинжаргал ажиллажээ.
Э.Сондор