Дур зоргоор баривчлах асуудлаар байр сууриа илэрхийлэв
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 54 дүгээр чуулганы хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 11-нээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны хооронд Женев хотноо болж байна. Тус хуралдаанаар Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн 2022 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчилсанажлын дүгнэлтийг танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Комиссын байр суурийг илэрхийллээ.
2023-09-19
БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмжээ
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргажээ.
2023-09-19
Германы ЭСЯ-ныханд Дээд боловсролын тухай хуулиа танилцуулав
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
2023-09-19
Нийтийн тээврийн зарим чиглэлийн цагийн хуваарийг өөрчлөв
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг
2023-09-19
40, 50 мянгатын байруудын ашиглалт эрсдэлтэй, эсэхийг судалжээ
Барилга, хот байгуулалтын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд БХБЯ-ны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх одоо ашиглагдаж байгаа 40, 50 мянгатын нийт 64 барилгын судалгааг гаргаад байна.
2023-09-19
Германы улс төр, төсвийн дүн шинжилгээний туршлагатай танилцжээ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.
2023-09-19
“Гэгээн Муза”-д “Про” театрынхан гялалзлаа
Ид бүтээж, туурвиж буй найруулагч М.Батболдын баг ч хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, амжилттай оролцлоо. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүрийг О.Энхтуул бүтээжээ. Мөн драмын жүжгийн төрөлд шилдэг тайз засал “Орфей” театрынх байлаа. “Бүгд чамд хайртай” жүжгийн тайзны зураачаар ажилласан.О.Баярмагнай энэ шагналын эзэн болсон юм.
2023-09-19
Хүлэмжийн багцад 14, хүнсний багцад 58 өрх хамрагджээ
Чингэлтэй дүүргээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан. Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос Чингэлтэй дүүргийн 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.
2023-09-19
БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтарч ажиллана
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2023-09-18
"Буган чулуун хөшөөг" ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
2023-09-18
ТАНИЛЦ: "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
Энэ удаагийн наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг үзэж шалгаруулан хоёрдугаар шатанд 6 орноос 23 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм.
2023-09-18
Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг 4 дахин нэмнэ
Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад өгнө.
2023-09-15