Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Лаг дахин боловсруулах үйлдвэрт БНСУ-ын талаас 300 сая воны санхүүжилт олгоно

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна.
2023-09-11

Спортын гимнастикийн “Дэлхийн цом” эхэллээ

Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.
2023-09-11

Дугуйтай өдөрлөг зохион байгуулав

Дугуйтай өдөрлөгийг зохион байгууллаа
2023-09-11

Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

Дэлхийн алдарт 80 дахь удаагийн Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр Сэр Салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа.
2023-09-11

Б.ТУЛГА: Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тусгай гарц нээхийг талууд дэмжсэн 

Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
2023-09-08

Оюутнуудыг ажилд бэлтгэнэ

БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
2023-09-08

Политехник коллежуудад олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг (Pearson BTEC International Level 3) энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.
2023-09-08

Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ

Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08

Монголын хамгийн анхны гэр театр албан ёсоор патентаа авчээ

Монголын хамгийн анхны гэр театрынхан албан ёсоор патентаа авч, бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д. Болор-Эрдэнэ гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д. Энхгэрэлдээ бэлэг болгож хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
2023-09-08

"Шивээ овоо"-гийн уурхайчдад нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар мэдээлэл өгчээ

Нийгмийн даатгалын шинэчлэл, шинээр батлагдсан багц хууль, тэтгэврийн нэмэгдэл тооцох аргачлал, цалин хөлсний бодлого, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хүүхэд харах үйлчилгээний талаар иргэдийн асуусан асуултад дэд сайд С.Зулпхар тодорхой хариулт тайлбар өглөө.
2023-09-08

5, 6 дугаар ангийнханд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
2023-09-08

Дарханы цэвэрлэх байгууламжийн барилгыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг даалгажээ

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил төлөвлөгөөний дагуу хугацаандаа явж байгаа эсэх, гүйцэтгэгч нарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулан төслийн талбайд ажиллалаа.
2023-09-08

Морин хуурын чуулгынхан Сиднейн дуурийн театрт тоглоно

Энэ удаагийн түүхэн тоглолтод дэмжин хамтран ажиллаж байгаа Гадаад Харилцааны яам, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болон Монголчууд бидний бахархал болсон түүх соёл уламжлалыг дэлхийн сонорт хүргэж, бишрүүлж байгаа нийт уран бүтээлчид, баг хамт олондоо чин сэтгэлийн талархал хүргэж түүхэн тоглолтод нь амжилт хүсье
2023-09-08

Сургуулийн захирал, эрхлэгч нарт хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуур тавина

сургуулийн захирал, эрхлэгч нарт улстөрөөс хараат бус, мэргэжлийн мерит зарчимд суурилсан, мэдлэг, чадвар, туршлагаас гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина
2023-09-08

Төсөлд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн өрхүүдэд тоног төхөөрөмж гардуулав

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгох арга хэмжээг зохион байгууллаа.
2023-09-08

Монгол- Хятадын 4 дэх экспод Монгол компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв

Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” боллоо. Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов. 
2023-09-08

Өнөөдрийн тухай таны мэдэрх ёстой 15 зүйл: Шилдэг Барилга”-ыг тодруулна

Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3472.00 төгрөг, зарах нь 3475.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 35.50, зарах ханш 36.00, юанийн авах ханш 479.20, зарах ханш 480.00, вонийн авах ханш 2.61, зарах ханш 2.63 төгрөг байна.
2023-09-08

Тапан Мишра: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг хангалттай биелүүлж чадсангүй

НҮБ дээд түвшний уулзалтаа тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19-нд АНУ-ын Нью- Йорк хотноо хийнэ. Эл уулзалтаар Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2023” хөтөлбөрийг хэр хэрэгжүүлснээ танилцуулах учиртай. Монгол Улс ч хүлээсэн үүргийнхээ дагуу тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжсэн, зорилтдоо хүрсэн, эсэхээ олон улсад тайлагнах нь.
2023-09-07

Нохойд бариулж буй иргэнд туслаагүй "Toyota" автомашины эзэн Д нарыг шалгаж байна

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан. Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг хиртхийлгэсэн. Цагдаагийн байгууллагад иргэн Э нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн байна. Үүний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх "Toyota" загварын автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоожээ.
2023-09-07

Спортын 19 төрлийн үйл ажиллагаа явуулах “Президент спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

“Президент спорт цогцолбор” төслийн Техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай суурь судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг Барилга, хот байгуулалтын яам Хятад Улсын “Тонг Жи Их Сургуулийн Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн”-ийн багтай хамтран гүйцэтгээд байна.
2023-09-07