Ашигладаггүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулаарай
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.
2023-06-19
Нийслэл үнэт цаас гаргахдаа "Евразиа Капитал Холдинг ҮЦК", "Блюскай Секьюритиз ҮЦК" ХК-иудтай хамтарна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-06-19
Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
2023-06-19
Сурагчдыг Монголын үзэсгэлэнт газраар аялуулангаа эх оронч үзэлд сургана
Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм.
2023-06-19
“Соёлын сэргэлт 2023” аяны онцлох уран бүтээлч Б.Баттайван
“Соёлын сэргэлт 2023” аян өчигдөр Дорноговь аймагт нээлтээ хийжээ. Улмаар өнөөдөр соёлын яамныхан “Эртэч өглөө” уулзалт хийж, Их хаадын тамганы талаар лекц уншиж, Дорнын говийн залуус мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочид харилцан ном солилцсон байна.
2023-06-19
Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох арбитрын хурал боллоо
Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДиСи хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төв дээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
2023-06-19
"Борхүү"-г байгальд нь тавьжээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
2023-06-19
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бууна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-06-19
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзлаа
Мөн хоёр улсын агаарын хаалгыг нэмэгдүүлж, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол-Хятадын хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг тавьж, энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
2023-06-18
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Нийгмийн сүлжээнд олон төрлийн платформууд байдгаас хамгийн олон хэрэглэгчтэй, түгээмэл ашиглагддаг нь фэйсбүүк юм. Бид нийгмийн сүлжээг мэдээ мэдээлэл хүлээн авах, түгээх, дэлхийн өнцөг булан бүрээс бусадтай харилцаа холбоо тогтоох гэх мэт байдлаар өдөр тутамдаа ашигладаг. Гэвч жил бүр сошиал суваг хэрэглэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ хуурамч хаягууд ихээр нэмэгдэж фэйсбүүк, сошиал орчинг буруугаар ашиглан залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд мөн үйлдэгдсээр байна.
2023-06-18