Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллана

Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажилла
2023-06-13

М.ЛХАГВАЧУЛУУН: АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж,  гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой. 
2023-06-13

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв

Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
2023-06-13

МСНЭ-ээс улс төрчдөд шаардлага хүргүүллээ

МСНЭ-ээс шаардлага гаргалаа. Саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс үүдэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дараах шаардлагыг гаргажээ. 
2023-06-13

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
2023-06-13

Баянгол дүүрэг 47 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийнэ

2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 ам метр зогсоол байгуулжээ.
2023-06-13

138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 62.6 хувь нь хөвгүүд

Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан.
2023-06-13

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Дорнодод ажиллаж байна

Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян” Дорнод аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.
2023-06-13

Албан тушаал горилсон 208 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 111 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 38 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
2023-06-13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллагуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна гэв

ХНХЯ-аас “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор тус ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтод 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2023 онд шинэчлэн баталж “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2023-06-13

Утаанаас ялгарах PM1O-ын агууламжийн хэмжээ буурсан ч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.
2023-06-13

Байт харвааны Улаанбаатар хотын аварга тодорлоо

Байт харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.06.10-11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
2023-06-13

БНСУ-аас ирсэн эмч нарын баг зарим дүүргийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамрууллаа

БНСУ-аас ирсэн эмч нарын баг ЧД, СХД-ийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж байна
2023-06-13

С.Бямбацогт: Олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж байна

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг өнөөдөр /2023.06.09/ анх удаа зохион байгууллаа.
2023-06-12

Төрийн нийтлэг үйлчилгээний албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг судална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна.
2023-06-12

БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг "агнаж" эхэллээ

БНСУ-ын Засгийн газар, Хууль зүйн яамнаас хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтаар 23 жилийн хугацаанд нэвтэрсэн хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэн шалгаж байна
2023-06-12

 Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж юу вэ

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 12-нд тохиодог. Монгол Улсын Олон улсын гэрээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт ямар ямар үйлдэл хамаардгийг хүргэж байна. 
2023-06-12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт "мэдрүүлэв"

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.
2023-06-09

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.
2023-06-09

Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш,  доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж",  Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ. 
2023-06-09