Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-09
Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцуулав
Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцуулах зорилготой “Хөгжлийн түншүүдтэй дугуй ширээний уулзалт” болон “Цахим худалдааны тайлангийн нээлт” арга хэмжээг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023 оны оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.
2023-06-09
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөрт үнэлгээ хийжээ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөтөлбөр байдлаар төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрүүдэд цогц байдлаар үнэлгээ хийж байгаагүй аж. Энэхүү судалгааны шинэ тайланд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, улмаар хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
2023-06-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
2023-06-08
Нүхэн жорлонгоосоо салаагүй байж 100 жилийн ойгоо тэмдэглэх нь гутамшиг
Эл ажлыг гүйцэтгэх 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” гаргаж буй. Харин дээрх ажлын хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа аж. МАН-ын бүлэг саяхан хуралдах үеэрээ хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажил удааширсныг онцолж, хэрэгжүүлэгч БШУЯ-ыг урагшгүйгээр дуудсан нь үүнийг нотолно.
2023-06-08
Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороотой
9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
2023-06-08
Э.Хүслэн тэргүүлж явна
Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө хожвол 3:0, харин нэмэлт тоглолтод хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилийн их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж явна. Э.Хүслэнгийн хувьд маргааш дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.
2023-06-08
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.
2023-06-07
"Талын салхи" фестивальд ОХУ, БНХАУ, БНСУ-ын мотоцикл сонирхогчид оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм.
2023-06-07
Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлов.
2023-06-07