Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах ажилтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-05-29

“Найз байя” өдөрлөг боллоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Найз байя” аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.
2023-05-29

Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, шийдэл хайв

Мөн Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
2023-05-29

Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж буй бөгөөд нэгдсэн хурал өнөөдөр боллоо.
2023-05-29

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030 он)-ийн төслийг боловсруулж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа саяхан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсан.
2023-05-29

“Шөнө дундын бүжиг”-ийн гэнэтийн бэлэг С.Төгс

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид нар тоглоно. Түүнчлэн эл уран бүтээлийн “шигтгээ” дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор “Орфей” театрынхантай нэгджээ.
2023-05-29

Өнөөдрийн тухай: "Атланта Журнал" сонинд "Кока-Кола" ундааны анхны сурталчилгааг нийтэлжээ

Өнөөдөр гадаа 23 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-05-29

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын хамт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцож буй. Энэ хүрээнд хүнс болон барилгын салбарынхантай уулзсан бол өнөөдөр авто замын салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
2023-05-26

Номын баярт 300 гаруй уран бүтээлч, зохиолч, яруу найрагч оролцож байна

“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр тавдугаар сарын 26, 27, 28-ны баасан, бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Номын баярт 300 гаруй уран бүтээлч, зохиолч, яруу найрагч оролцож, өөрсдийн бүтээлээ борлуулж байна.
2023-05-26

Тайландын Хаант Улсын Бангкок хотод туршлага судалж байна

Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөхүүд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн оновчтой цуглуулах болон ашиглах, ажил олгогч, ажил хайгч нарт зориулсан үр ашигтай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх талаар сургалт хийж байна.
2023-05-26

Б.Батцэцэг сайд Саудын Арабын хаант улсын гадаад хэргийн сайд ханхүүтэй уулзав

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
2023-05-26

Гадаад шилжих хөдөлгөөний судалгаа хийж байна

Гадаад шилжих хөдөлгөөний судалгаа нь гадагш шилжигчдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ур чадвартай, өндөр боловсролтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын орлогын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, түүнчлэн гадаад улсад шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн бөгөөд буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээллийг бий болгох, хангах гол зорилготой юм.
2023-05-26

ХҮНСНИЙ САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНИЙГ БУУРУУЛЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагатай уулзсан.
2023-05-26

“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” номын нээлт боллоо

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэгэн салаа мөчир болсон түүх, археологийн судалгаа, шинжилгээ сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, өвөг дээдсийнхээ үнэн түүхийг эдийн соёлын баримтаар баяжуулан бататгаж байна. Эртний түүхэн дурсгалуудыг тонон сүйтгэх, ухаж сэндийлэх, хууль бусаар ашиг хонжоо хайх явдал газар авсаар байгаа нь харамсалтай.
2023-05-25

Маргааш номын баяртай

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
2023-05-25

Халхын Цогт хунтайжийн Хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгджээ

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.
2023-05-25

Ерөнхийлөгчийн зарлигаар 21 аймгийн 5 979 ээж одонгоо гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2023-05-25

 “Өргөмөл” хуулиа өөд нь татах яам алга

Уг нь Монгол Улс Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогоо 2003 онд баталсан. Харамсалтай нь, 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хэт хуучирсан учраас дээрх бодлого бүрэн хэрэгжих боломжгүй юм. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2017 онд баталсан. Суурь хуулиа шинэчлэн батлаагүй хэрнээ дагалдах хуулиуд гарсан нь ч учир дутагдалтай. 
2023-05-25

15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна

“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох” судалгааг “Зориг сан” ТББ-аас “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийг баг,  “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ  хамтран хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчийг хамруулсан байна.
2023-05-25

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан.
2023-05-25