15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна
“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох” судалгааг “Зориг сан” ТББ-аас “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийг баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ хамтран хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчийг хамруулсан байна.
2023-05-25
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан.
2023-05-25
Ч.МЯГМАРСҮРЭН: Хөдөөд сайхан амьдрах боломж дүүрэн бий
Завхан аймгийн Их-Уул сумын мянгат малчин айлд зочлох завшаан тохиов. Өрхийн тэргүүнийг Ч.Мягмарсүрэн, эзэгтэйг П.Бадамгарав гэдэг. 1992 онд гал голомтоо бадраасан тэд өдгөө таван хүүгийн аав, ээж болжээ. Тэднийх хөдөлмөрч айл болох нь хоттой хонь, аж ахуйгаас нь илт харагдана. Хажуу, саахалтдаа ээлтэй хос хэмээн нутгийн олон тэднийг магтдаг юм билээ. Ч.Мягмарсүрэн, П.Бадамгарав нар улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналын эзэн болж, айл хотныхон, ах, дүүгээ урин залж, баяраа хуваалцаж байхтай нь таарч ярилцсанаа хүргэе.
2023-05-23
Олон Улсын нэг хүний жүжгийн фестивалиас Гран при хүртлээ
Фестивальд Төв аймгийн Монгол Туургатан театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам нь Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжгээр оролцож, Гран при шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь ч олон улсын “Ялагчдын цуваа 2021” уралдаанд оролцож Гран при шагналт хүртэж байжээ.
2023-05-22
Ч.МЯГМАРСҮРЭН: Хөдөөд сайхан амьдрах боломж дүүрэн бий
Завхан аймгийн Их-Уул сумын мянгат малчин айлд зочлох завшаан тохиов. Өрхийн тэргүүнийг Ч.Мягмарсүрэн, эзэгтэйг П.Бадамгарав гэдэг. 1992 онд гал голомтоо бадраасан тэд өдгөө таван хүүгийн аав, ээж болжээ. Тэднийх хөдөлмөрч айл болох нь хоттой хонь, аж ахуйгаас нь илт харагдана. Хажуу, саахалтдаа ээлтэй хос хэмээн нутгийн олон тэднийг магтдаг юм билээ. Ч.Мягмарсүрэн, П.Бадамгарав нар улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналын эзэн болж, айл хотныхон, ах, дүүгээ урин залж, баяраа хуваалцаж байхтай нь таарч ярилцсанаа хүргэе.
2023-05-22
Хурмаст тэнгэрийн дагина юу өгүүлэх бол
"Хурмастын дагина" балетыг МУСТА Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсер МУАҮГА Ч.Чинбат, продюсераар МУГЖ Ц.Төшинтөгс, удирдаачаар МУСТА Ц.Гансүх, ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, балетмейстр МУСТА М.Нямтайван, ерөнхий зураачаар МУСТА Д.Батнасан, МУСТА Ц.Ганзориг хувцасны дизайнераар МУСТА Ж.Болортүвшин нар ажилласан байна.
2023-05-22
И.Дунаевскийн нэрэмжит Гран при шагналыг УДБЭТ-ын дуучин авлаа
Уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн байна. Эцсийн мөчид Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо.
2023-05-22
Д.Батсүх: Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд Монголд ирж туршлагаа хуваалцаж байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
2023-05-21
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар НҮБ-тэй ярилцжээ
НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа ноён Тапан Мишра илэрхийлэв. Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.
2023-05-21
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ, Гакугей их сургуулийн профессор Камата МАСАХИРО, Мацүүра ШЮ нар хүрэлцэн ирж оролцож байна.
2023-05-21
Аяллын үеийн аюулгүй ажиллагаагаа хангаарай
Аялалд ХБНГУ-аас ирсэн зөвлөх Штефан, хөгжлийн зөвлөх Маркус, Ар туул, Оросоо тревэлийн морин хөтөч, Төв аймгийн Батсүмбэр сумын морин хөтөч нар, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцлоо.
2023-05-21
Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, танилцуулахыг үүрэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа.
2023-05-21
Цасан шуурганд уруудсан долоон иргэнийг оллоо
Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо
2023-05-20
“Фитч” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв
“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.
2023-05-20