Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч
БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25
ЖДҮХС-гаас 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
2024-01-25
М.Манлайжав уралдаанаа дуусгаж, 48-д оржээ
"Канвон-2024" олимпын зургаа дахь өдөр уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд 59 ҮОХ-ны 79 тамирчин хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан юм.
2024-01-25
Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон ба тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо.
2024-01-24
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого 66.7 хувиар өсжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувийн өсөлтийг харууллаа.
2024-01-24
Цамаар дамжуулан Монгол өв соёлоо сурталчилжээ
Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Монгол цам, түүнийг бүтээх нь” соёлын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны өдөр Америк пахь Смитсониан хүрээлэнгийн Азийн урлагийн музейд боллоо.
2024-01-23
Хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих замын зураглалыг тодорхойлж байна
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна. “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.
2024-01-23
Ихэнх нутгаар багавтар үүлтэй цас орохгүй
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Сэлбэ голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -26...-31 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
2024-01-23
Цагаан сараар гурав хоног амарна
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
2024-01-22
АНУ-аас манай улсад үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгчээ
АНУ-ын Засгийн газар манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна. Эдгээр олдворын дунд АНУ-ын жүжигчин Николас Кейжийн дуудлага худалдаанаас авч, хожим хүлээлгэн өгсөн “Tyrannosaurus Bataar” болон "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс зэрэг онцлох олдворууд багтаж буй.
2024-01-22