Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна

МАХН-ын VII их хурал 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэмийг байгуулах, тэднийг сайшаан хөхиүлэн хөгжүүлэхээс гадна хэвлэн гаргасан дэвтрүүдийн үнийг хямд болговол зохино” зэрэг уран зохиолд хамаатай тогтоол гаргажээ.
2024-01-09

Дараагийн ээлжийн 50 автобус Эрээн хот руу хөдөлжээ

Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ. Эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх юм байна. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна.
2024-01-09

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэгдүгээр сарын 18-нд олгоно

Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.
2024-01-09

Австралийн сургалтын визний шаардлагыг чангатгажээ

Австралийн цагаачлалын шинэ бодлогын баримт бичигт сургалтын визийн шаардлагыг чангатгахаар тусгагдсан нь тус улсыг зорих монгол оюутны тоо буурах эрсдэлийг дагуулж байна. Нэг талаасаа оюутны тоо буурах хэдий ч нөгөө талаасаа оюутны сургалтын чанар нэмэгдэх эерэг талтай хэмээн бодлого тодорхойлогчид үзэж байгаа аж.
2024-01-09

Тайландад өдөрт 6000 орчим хүн КОВИД-19-өөр өвчилж байна

Тайланд Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдэж, нэгдүгээр сарын 2-нд өдөр 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 оны 8 дугаарсараас хойш бүртгэгдсэн тохиолдолын хамгийн өндөр үзүүлэлт болов. Чулалонгкорны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Тира Воратанаратын Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн мэдээлэлд өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь өмнөх хувилбаруудаас илүү халдвартай BA.2.86.xBA.5 Omicron дэд хувилбарын тархалттай холбоотой гэжээ.  
2024-01-09

Өнөөдрөөс гурван ес эхэлж байна

Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ. 
2024-01-09

Нийтийн байрны орчны аюулгүй байдал алдагджээ

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.
2024-01-09

Нэхмэлийн салбарт хөнгөвчилсөн нөхцөлөөр инженер бэлтгэнэ

Ноос, ноолуурын үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал, үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор инженер, техникийн ажилтны ажлын байр нэмэгдэж, хүний нөөц эрэлттэй байна.
2024-01-09

Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна

Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээрийг үзэглэсэн. Харин хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ. Тодруулбал одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдээллээ.
2024-01-09

Япон улсаас асрамжийн тогтолцооны туршлага судална

Япон улс нь ахмад настны бодлого, асрамжийн тогтолцоо, асаргаа сувилгааны үйлчилгээний талаар арвин туршлагатай учраас энэ чиглэлээр хамтран ажиллах туршлага судлах хүсэлтэй байгаагаа салбарын сайд уламжилжээ.
2024-01-09

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 25 зүйл: 2007 оны энэ өдөр iphone гар утсыг албан ёсоор танилцуулж байжээ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-01-09

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цасаар шуурна

Нэгдүгээр сарын 9 буюу өнөөдөр агаарын хэм -16...-11 хүйтэн байна. Салхи 2-3 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна. Өглөө нь агаарын температур -25...-20 хэм байна. Орой агаарын температур -18...-15 хэм хүрэх бол шөнөдөө -25...-22 хэм хүрч, хүйтэрнэ. Хур тунандас орохгүй, салхи 1-2 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна
2024-01-09

“Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркийг гүйлгээнд нэвтрүүллээ

Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркийг гүйлгээнд нэвтрүүллээ.
2024-01-08

Усны түвшин 14 хоногт 10-20 см нэмэгдэж байна

Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй.
2024-01-08

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлжээ

2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 2023 онд гүйцэтгэжээ.
2024-01-08

Нийслэлээс мал, эзэнгүй нохой, муур гаргах захирамжийг эрчимжүүлнэ

Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.
2024-01-08

“Ну погоди” хүүхэлдэйн кино 55 жил болжээ

1969 онд “Ну погоди” буюу “Чамайг даа” хүүхэлдэйн кино анх цацагдаж байжээ. ЗХУ-ын алдарт Союзмультфильмийн олон ангит амьтны дүрстэй хүүхдийн кино юм. Энэхүү олон ангитай (20 анги) кинонд чоно туулайг барьж идэх гэж буй үйл явдлыг адал явдалтай, инээдтэйгээр дүрслэн харуулдаг.
2024-01-08

Нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлжээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
2024-01-08

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой тохионо

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 32 жилийн ой нэгдүгээр сарын 13-ны өдөр тохионо.
2024-01-08

Бичиг баримтын зөрчил гаргасан гадаад иргэдийг 1.4 тэрбум төгрөгөөр торгожээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2023 онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 удаагийн шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар 1013 аж ахуйн нэгж байгууллага, 6640 гадаадын иргэний баримт бичгийг шалгаж, 218 зөрчил илрүүлэн 1.4 тэрбум төгрөгөөр торгосон байна.
2024-01-08