“Байдаг л нэг” Засгийн газар реформ хийдэггүй юм
Хамтарсан Засгийн газрын ам бүл бүтэн байх, эсэх нь энэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлдээ одоогийн ажиллаж буй Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, итгэл үзүүлэхийг хүссэн. Үүнийг УИХ шийдвэрлэхдээ “Ардчилсан намыг багтаасан хамтарсан Засгийн газартай л байхгүй бол огцорсон ч яах вэ” гэсэн Ерөнхий сайдын хүсэлт талаас бус, Монгол Улсын ирээдүй, хувь заяанд юугаараа чухал юм бэ гэдгийг бодитойгоор дүгнэх учиртай. Хатуухан хэлэхэд, Засгийн газарт хангалтгүй ажилласан Ардчилсан нам дангаараа буруугүй. Ард¬чилсан нам сөрөг хүчний үүргээсээ татгалзаж, Засгийн газарт орсон бол, үүнд нь Засгийн газар буруугүй. Үнэндээ Ардчилсан намынхан сонгуульдаа олигтой оролцохгүй, эв нэгдэл ч үгүй үймсээр гурван сонгууль дараалан ялагдсан.
2025-05-28
Үзүүлэн болсон усан оргилууруудаа ажиллуулаач, нийслэлийн удирдлагууд аа!
Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт очлоо. Амралтын, дээрээс нь автомашингүй өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн ихтэй, суух сул сандал олдохгүй шахам байлаа. Сандал, сүүдрэвчгүй хоцорсон хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрлах усан оргилуурыг бараадаж, шат, хашлага дээр нь битүү суусан харагдав.
2025-05-27
Э.ГАН-ЭРДЭНЭ: Дэлхийн хамгийн том оньсон углуургатай монгол гэр бүтээх хүсэлтэй
Гар урлал бол зoвхoн го ̧л чимэглэл, хэрэглээний эд зүйлс бус, тухайн угсаатны түүх, со ̧лын гүн гүнзгий илэрхийлэл болдог. Энэ уламжлалыг удам дамжуулан oвлoж, орчин үеийн хэлбэрт нийцүүлэн хөгжүүлж яваа уран дархан, Соёлын тэргүүний ажилтан Э.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өвөө болон ааваасаа уран дархны ур ухааныг өвлөж, алт, мөнгө, мод, ясаар олон төрлийн бүтээл урлан, эх орныхоо нэрийг олон улсад сурталчилж буй уран бүтээлч юм.
2025-05-27
Жуулчны тоо бус, бодлого, шийдэл ярих цаг байлтай
Улаанбаатар хотод хэдхэн өдрийн өмнө болсон НҮБын Аялал жуулчлалын бодлого, стратегийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Манай улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, 3-4 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ” хэмээн ярьсанд салбарынхан нь ихэд унтууцаж байна.
2025-05-27
Сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян илэрчээ
Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ оны эхний хагас жилээс боловсролын байгууллагын гал тогоонд “дүн тавьж” эхэлсэн байна.
2025-05-27
Юанийн ханш 503 төгрөгт хүрлээ
Төгрөгийн эсрэг тасралтгүй чангарч буй валют ам.доллароос гадна өмнөд хөршийн юань болж байна. Монгол банкны өчигдрийн албан ханшаар нэг юань 497 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны захад 501-502, арилжааны банкуудад 502-503 төгрөгт хүрэв.
2025-05-27
Дэлхийн оддын зүйрлэх ижилгүй үлгэрлэл
Олон улсын стандартад нийцсэн “Мөсөн ордон”-той болсны хэргийг гаргаж өвлийн спорт, тэр дундаа уран гулгалтаар хичээллэх хүүхэд, залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Олимп, тив, дэлхийн алдартнуудтай хамтдаа нэг мөсөн талбайд Монгол Улсын тамирчин Отгонбаатарын Мишээл тэшиж, “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлж оролцсон шилдэг үзүүлбэрээ толилуулахыг харах хэчнээн таатай вэ.
2025-05-26
Рахманинов чадварлаг бизнесмен ,Тургенев үрэлгэн , Твен сан хүүгийн одгүй байв
Уран бүтээлч хүнцатгалан байхёсгүй гэххачирхалтай ч гэмээр үгийг та бүхэн бодвол олонтоосонсон байлгүй. Тэгвэл зохиолч, зураач, хөгжимчин гэхмэт уран бүтээлч хүмүүс үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй аж. Тэдний ажил үйлс нь муугүй, ном, зураг бүтээж, концерт, тоглолтын хөлс шан нь ахиухан байвал түүнийгээ мөнгөний ханш унахмэтийн санамсаргүй эрсдэлээс хамгаалж чадахбил үү гэхасуудал босож ирнэ. Бэрхшээл ч хамт гарна. Өнгөрсөн үед байсан нэрд гарсан уран бүтээлчид хөрөнгө мөнгөтэйгөө хэрхэн харьцаж байв, өнөөдрийн бид үүнээс нь ямар сургамж авч болохталаар эдийн засагч, санхүүч хүмүүс юу гэж ярьсны зах сэжүүрээс сонирхуулъя.
2025-05-26
Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэх нь
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст халах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Гэхдээ сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын зарим газар, төвийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн зарим газраар бороо, нойтон цас орох гэнэ. Мөн энэ пүрэв гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, баасанд Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямбад нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж. Мөн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
2025-05-26