Ацетаминофен буюу олны хэлж заншсанаар парацетамол нь хүний танин мэдэхүйд нөлөөлдөг байх магадлалтай хэмээв. Тодруулбал, Охайо мужийн их сургуулийн мэдрэлийн судлаачид “Энэ эмийг ууснаар хүнэрсдэлтэй үйлдэл хийхдээ айдас түгшүүр бага мэдэрч байгаа нь ажиглагдсан. АНУ-ын нийт хүн амын 25 орчим хувь нь долоо хоног бүр парацетамол хэрэглэдэг тул эл хариу урвал нь нийгэмд томоохон нөлөө үзүүлж байж болзошгүй” гэсэн байна. 500 гаруй хүнийг хамруулсан тус судалгаа нь ацетаминофен бие махбодын өвдөлт намдаахаас гадна сэтгэл зүйн төлөв байдалд ч нөлөөлж байгааг харуулснаараа олны анхаарал татаад буй юм.
Тэдний дурдсанаар туршилтын явцад энэ эм нь хүний танин мэдэхүйн эрсдэлийг үнэлж, дүгнэх чадварыг бууруулж, өвдөлт, санаа зовнил мэдрэх үйл явцыг саатуулдаг байж болзошгүй байна. Түүнчлэн АНУ-д л гэхэд 600 гаруй төрлийн эм, эмийн найрлагад ацетаминофен агуулагддаг тул үүний биологийн үйлчлэл, сэтгэл зүйд үзүүлж буй нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон аж. Гэсэн хэдий ч парацетамол нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд жоргүй олгодог бусад эм, бэлдмэл зан авир, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг сайтар судлах шаардлагатай гэцгээж байна.
Д.Сэлэнгэ