Шувуу судлаачид болон мэргэжилтнүүд дэлхий дахинд 11 мянган зүйлийн жигүүрт¬нийг илрүүлж, шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн байдаг гэнэ. Тэгвэл үүний 10 мянга гаруйг нь нүдээр үзэж, гэрэл зургаар баталгаажуулсан АНУ-ын шувуу судлаач Петер Кэстнер манай улсад ирээд байна. Тэрбээр Монголын шувуу ажиглагчдын клубийнхний урилгаар “Монголика” зочид буудалд өнөөдөр орой мэргэжил, хорхой нэгтнүүдтэйгээ уулзаж, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, туулсан адал явдлаасаа хуваалцах нь. Уулзалтын танхимын зай талбай бага тул хамгийн түрүүнд бүртгүүлсэн 20 хүнийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.
Н.Мишээл