Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

СӨХ-ны мөнгөө төлсөн нь хохирч, өгөөгүй нь хожиж байна

Нийслэлийн хүн ам жил ирэх тусам нэ­мэг­дэхийн хэрээр орон сууцад амьд­рах өрхийн тоо ч өсөж байна. Энэ хэрэг­цээ­нээс үүдэн сүүлийн жилүүдэд ба­рилга, орон суу­­цыг нүд ирмэхийн зуурт л сүндэрлүүлдэг бол­жээ.
2025-02-15

Японы хилээр жимс, жимсгэнээс гадна бохир хувцас нэвтрүүлэхийг хориглодог

Монголчуудын хамгийн олноор зорьдог ор­нуудын хилээр нэвтрүүлэхэд хо­риг­лох бүтээг­дэхүүний талаар мэдээлэл хүр­гэе. Тухайлбал, Япон Улсын хилээр мах, махан төрлийн бүтээг­дэхүүн болон хүнсний ногоо зэргийг нэвтрүүлэхийг хуулиар хатуу хо­риглодог гэж тус улсын Элчин сайдын яам­наас мэдээлжээ. Мөн жимс, жимсгэнээс гадна ажлын бохир гутал хувцсыг ч хориглодог юм байна.
2025-02-15

Т.Хайдав: 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй

Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдавтай ярилцлаа. Тэрбээр номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Үүний тулд олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай болохыг судалгааныхаа үр дүнгээр баталжээ. 
2025-02-15

Хан-Уулын 17, 18 дугаар хороонд сургууль, цэцэрлэг барина гэв

Хан-Уулын 17, 18 дугаар хороонд улсын сур­­гууль, цэцэрлэг байхгүйгээс эцэг, эх, ас­ран хамгаалагчид хүүхдээ хол газар луу зөөх шаард­лагатай болдог. Эсвэл гэрийнхээ ойрол­цоох, өндөр төлбөртэй хувийн сургуульд сур­гахаас өөр аргагүйд хүрдэг аж.
2025-02-14

Агаарын чанарын шинэчилсэн стандартад иргэдээс санал авч байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөл­тийн сайдын энэ оны нэгдүгээр сарын 10-ны өд­­­рийн А/03 тушаалаар Агаарын чанар, тех­ни­­­кийн шаардлага MNS 4585:2016 стандарт бо­лон Агаарын чанарын индексээр агаарын ча­нарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.
2025-02-14

Прокурорын байгууллагынханд хүний эрхийн талаар зөвлөгөө өгөв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид прокурорын байгууллагын удир­дах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр ХЭҮК нь хэрэг хянан шийд­вэрлэх, ял эдлүүлэх, ажиллагааны нөхцөл бай­далд судалгаа, дүн шинжилгээ хийж, Мон­гол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19-23 дахь илтгэлд тусган, холбогдох УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээ хэ­рэг­жүүлэхээр заасан болохыг дурдсан юм.
2025-02-14

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оныхоос 13.8 хувиар өслөө

Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.7  их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 209.7 (13.8 хувь) тэрбумаар өссөн талаар Үн­дэс­ний статистикийн хорооноос мэдээлэв.
2025-02-14

Б.Бат-Өлзий: Хувь хүний мэдээллийг тодорхойлох боломжгүйгээр өгөгдлийн сан үүсгэнэ

Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний ст­ра­­­те­гийн төслийг хэлэлцүүлэх анхдугаар чуул­ган өчигдөр Тө­рийн ордонд боллоо. Өөрөөр хэл­­бэл Монгол Улс Их өгөгдөл, хиймэл оюуны үн­дэсний стра­те­гийн төслийг анх удаа та­нил­цуулж, олон ний­тээр хэлэлцүүлэв.
2025-02-14

Ууц, өвчүү хулгайлсан хэрэг гарав

Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс элдэв гэмт хэрэг, зөрчил үйл­дэх нь олширдог. Цагаан сарын бэлтгэлээ базаан ху­дал­дан авсан ууц, өвчүү, бууз, баншийг нь хулгайлах гэмт хэрэг жил бүр цөөнгүй.
2025-02-14

Дугаарын хязгаарлалт хийхээр иргэдээс санал авч эхэлжээ

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор авто­ма­ши­нуу­дыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хө­дөл­­гөөнд оролцуулж магадгүй нь.
2025-02-14

Хайрын баярын “бэлгүүд”

Гэгээн хайрын өдөр буюу Вален­тины баяр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос зарим сонир­холтой мэдээллийг олон ний­тэд хүргэв
2025-02-14

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардлаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажил­­лаг­сад өчигдөр төв талбайд жагсаал зо­­­хион бай­­гуулав. Тэд “Ажил хөдөлмөрөө үнэ­­лүүлж, амьд­­­ралын чанараа сайжруулмаар байна” гэ­­­­­­сэн у­риал­га гар­гажээ.
2025-02-14

10 аймгийн 30 сум цагаан зудтай байна 

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
2025-02-13

“Хөх сувд” мөсний баярыг зоригсдыг аюулгүй байдлаа бүрэн хангахыг зөвлөлөө

Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол эвент болох “Хөх сувд” мөсний баяр “Мон­голын гайхамшиг” мөсөн ур­лалын наадам, 7-10 насны ангилалд тэ­шүүрийн улсын аварга шал­гаруулах тэм­цээ­нээр Хатгал тосгонд өчиг­дөр эхэллээ.
2025-02-13

Эзэнгүй нохой, муурыг буудан устгаж эхэлжээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуу­лиар эзэнгүй нохой, муурын тоо тол­гойг буу­руулахдаа буудаж устгахыг хориг­ло­сон.
2025-02-13

Ногоон бүсийн амьтдыг хамгаалах төлөвлөгөө хэрэгжүүлэх нь

Нийслэлийн суурьшлын бүсэд золбин ноход янгир, бор гөрөөс, аргаль зэрэг зэрлэг амьтан барих тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
2025-02-13

“Бизнес эрхлэгчдийг залхаан цээрлүүлдэг шаардлагагүй бичиг баримт, шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй”

МҮХАҮТ, Улаанбаатар хотын худал­даа­ны танхим, “Монголын эдийн засгийн форум” НҮТББ, Монголын хүнсчдийн холбоо тэргүүтэй байгууллагын болон биз­нес эрхлэгчдийн төлөөлөл хамтран биз­несийн орчны асуудлаар өчигдөр хэв­лэлийн хурал хийлээ.
2025-02-13

“Уусган баяжуулах технологи ашигладаг орнуудад ус бохирдож, хот, суурин нь сүйдсэн тохиолдол алга”

ШУА-иас “Ураны уусган баяжуулах техно­ло­гийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг өчигдөр зо­хион байгууллаа. Тус хэ­лэл­­цүүлгийн хүрээнд ураныг газар доор уус­ган ол­бор­лох технологийн талаар сал­барын мэр­гэжилт­нүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр Дор­­ноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордын газар доорх ус, хөрсний чанарын мо­ни­­торингийн судалгааны үр дүнг танил­цуулж, салбарын мэргэжилтнүүд санал солилцсон юм.
2025-02-13

Иргэд угаартаж амиа алдсанд хэн ч хариуцлага хүлээхгүй нь

Засгийн газрын тогтоолоор нийтээр хэрэглүүлсэн түлш­­­ний улмаас дайны үеийнх шиг олон хүн үрэгдчихээд бай­­­­гааг “утаа­ны сонсгол”-ын үеэр оролцогчид хүлээн зөв­­шөө­­­­рөв бо­­лолтой.
2025-02-13

Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан сурах бичиг зохиох нь

Боловсролын сайд МУИС-ийн Монгол суд­лалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинж­лэлийн тэнхимийн удирдлага, багш нарыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр 2025-2027 онд хэ­рэгжүүлэх хэл шинжлэлийн сургалт, су­дал­гааны “Мон­гол хэл шинжлэл” найман багц төсөлтэй та­нилц­сан байна.
2025-02-12