“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн хот хоорондын зорчигчийн галт тэрэгний цагийн хуваариаөнөөдрөөс ирэх сарын 28 хүртэл өөрчилжээ.
Тодруулбал, Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн 18.55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөнд 08.30 цагт очих юм байна. Харин Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийнх17.10 цагт хөдөлж, 06.15 цагт ирнэ. Мөн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 09.35 болон 18.55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөнд 18.50, 04.35 цагт очих аж. Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийнх 19.56 цагт хөдөлж, нийслэлд 06.15 цагт ирнэ.
Түүнчлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн галт тэрэг 09.35, 18.55 цагт хөдөлж, Дархан өртөөнд 16.35, 01.58 цагт очих бол Дархан-Уулаас 08.15, 23.20 цагт хөдөлж, нийслэлд 15.20, 06.15 цагт ирэх хуваарьтай байна.
Э.Сондор