Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Франц хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Францын уламжлалт хоолны соёлыг сурталчилсан үзэсгэлэн дэлгэж, халуун вино, амтат нарийн боов, төрөл бүрийн зуушаар олон нийтэд үйлчилж байв. Мөн Монголын болон Францын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ. Түүнчлэн “Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хэн гэдэг вэ”, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой тохиож байна вэ” зэрэг асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан юм. БНФУ-аас Монгол Улсад суугаа ОнцбөгөөдБүрэнэрхтЭлчин сайд Корин Пэрра хоёр орны хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл, иргэний аюулгүй байдал, судалгаа шинжилгээзэрэг олон салбарт өргөжин хөгжиж, чамгүй амжилтад хүрсэн. Цаашид эдгээрээс гадна уул уурхай, хөрөнгө оруулалт, гамшигсудлалынзэрэг бусадсалбарт хамтран ажиллах үүд хаалга нээгдэж буйд талархалтай байгааг тодотгосон юм.
“Франц хотхон” өдөрлөгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Францын сургалт судалгааны байгууллага, аялал жуулчлалын компани, ресторан, франц хэлтэй орнуудын Дипломат төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцлоо.
У.Цэцэгсүрэн