Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байна гэв
Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн дотуур байр хамгийн чухалд тооцогддог. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36 029 хүүхэд амьдарсан байна. Тэдний 78 хувь буюу 28 122 нь малчин өрхийн хүүхэд байжээ. Дотуур байранд 673 багш, 3475 албан хаагч ажилласан гэнэ. Аймгуудын сургуулийн 27.2, нийслэлд 5.9 хувь нь дотуур байртай аж. Харин сум, багийн сургуулиуд бүгд дотуур байртай байна.
2024-08-21
Аюулт үзэгдлийн улмаас долоо хоногт долоон хүн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлт аж.
2024-08-20
Хүүхдүүд дахиад л будаг нь ханхалсан танхимд хичээллэх нь
Хичээлийн шинэ жил эхлэхэд 11 хоног үлджээ. Сургууль цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 1-тэй зэрэгцэж дуусдаг жишиг манайд хэдийн тогтсон. Хичээл эхлэх дөхсөн энэ үед нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай үргэлжилж буй талаар тодруулахыг зорилоо.
2024-08-20
“Инээмтгий хүн” эргэн ирнэ
“Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгээ дахин тоглохоо зарлалаа. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжгээтус театрынхан 2023 онд тавьж, “Гэгээн Муза” наадмаас шагналын хур буулгаж байсан билээ.
2024-08-19
АН, ИЗНН-ынхан нийслэлийн сонгуульд оролцох эрхээ авлаа
Нийслэлийн хорооны дарга, хотын захирагч Х.Нямбаатар “Бид хамтарсан Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот, хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхүйц бүрэлдэхүүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ” гэжээ.
2024-08-19
Аж үйлдвэрийн салбарын орлого 15.7 хувиар өсөв
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3.7 их наяд төгрөг болжээ. Үүнээс 3.2 их наяд төгрөгийн ажлыг нь дотоодын, 290.8 тэрбум төгрөгийнхийг нь гадаадын барилгын компани гүйцэтгэсэн байна. Дотоодын компаниудын ажлын гүйцэтгэлийг аймгаар нь ангилбал Өмнөговь 625.7, Дорноговь 179, Дархан-Уул 122.1, Орхон 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт дүнгийн 59.6 хувийг эзэлж буй гэнэ.
2024-08-19
Ч.ГАЛСАН: Би хүний төлөө ядрахыг жаргал гэж боддог
Ч.Галсан “Арван сарын тэнгэр дор” туужаа хэвлүүлсэн цагаас хойш 36 жилийн дараа монгол уншигчидтайгаа уулзаж байгаа нь энэ. Тэрбээр “33 хурмастын салхины элч, Алтайн 13 оройны сангийн үнэр шингэсэн байх гэж бодоод Баян-Өлгий аймгаас яаж гарсан, тэр хэвээрээ уншигчидтайгаа уулзахаар хүрэлцэн ирлээ.
2024-08-19
Мөнгөний нийлүүлэлт 30.6 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 их наяд төгрөгөөр буюу 36.5 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 35.3 хувиар өсөн 16.8 их наяд төгрөг болсон байна.
2024-08-17