Хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээлээ
Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
2024-07-25
Байгалийн нөөц газруудад тарвага нутагшуулав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна.
2024-07-25
Цахим “цагдаа” ажиллаж байна
Хог хаяж буй хүмүүсийн бичлэг, зураг бүхий баримттай мэдээллийг иргэд фэйсбүүк дэх“Цахим эко цагдаа” хуудсанд оруулж болох нь. Цагдаагийн байгууллагынхан уг мэдээллийн мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох юм байна. Уг цахим хаягт иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн зөрчил буюу зөвшөөрөлгүй газарт хог хаясан, тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар унаж байгаа зэрэг мэдээллийг зураг, бичлэгээр баримтжуулан илгээх ёстой. Цагдаагийн байгууллага үүнийг шалган, шуурхай арга хэмжээ авсны дараа тухайн иргэнд хариу мэдэгдэх аж.
2024-07-25
Нийслэлийн дөрвөн байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 350 мм-ийн голчтой, 0.95 км хос шугамыг 500 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг “Рутан” компанийнхан энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбогдуулан С.Жамъян гүний гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ
2024-07-25
Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж
2024-07-25
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад бодлого, шийдэл байна уу
МАН парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон ч хамтарсан Засаг байгуулах саймшралаар аль хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй, үймээн бужигнаантай, дангаар засагласан жилүүддээ чинээнд нь тултал дордуулж, “сэхээнд оруулсан” хүнд салбаруудаа АН, ХҮН намд бэлэг болгон өглөө хэмээх олон нийтийн хардлага, шүүмжлэл дагуулсан томилгооны гол цөмд байгаль орчны салбар зүй ёсоор багтаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа шинэ танхим бүрдүүлэхдээ зарим яамны нэрийг өөрчилж, нэгдсэн удирдлага, бодлогод зангидагдаж ирсэн салбаруудыг нааш цааш болгож, “хөдөлгөөнд оруулсан”-ы нэг нь байгаль орчин болов
2024-07-25
Зуны олимпын зарим тэмцээн эхэллээ
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны олимпын наадам эхлэхэд ердөө хоёр хоног үлдлээ. “Парис-2024”-тэй холбоотой сонирхолтой мэдээллээс хүргэе.
2024-07-24
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид бүжиглэх нь оюун санааны хямралыг 76 хувь хүртэл бууруулдгийг тогтоожээ. Тодруулбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн, бүжгийн ашиг тус нь амьдралын чанар болон хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлдэг. Бас сэтгэл хямарч, түгших эмгэгийг бууруулдаг гэнэ. Түүнчлэн бүжгийн эмчилгээ нь альцгеймерийн өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог аж
2024-07-24
Хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд сонгон судлах хичээлийг цахимаар заана
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
2024-07-24
М.ДАРХАНЧИМЭГ: Ямпай хаалгыг 1961 оноос хойш засварлаагүй
Чойжин ламын сүм музейн урд талбайд байрлах Ямпай хаалгыг засах нэрээр сүйтгэж байгаа талаарх мэдээлэл энэ сарын 21-нээс эхлэн олон нийтийн сүлжээнд тархсан. Тухайлбал, иргэд цахим орчинд “Чойжин ламын музейн нөхөн сэргээлтийг ямар аймшгийн хийсэн юм бэ. Ингэж эрэмдэглэснээс зүгээр орхисон нь дээр биш үү”, “Сэргээн засварлах ч мэргэжилтэн байхгүй юм чинь өөр юу хүлээх вэдээ. Нарийн мэргэжлийн хүмүүсээ бодлогоор бэлтгэж, хангалттай цалин өгч байж л аливаа салбар хөгжинө”, “Гадаадаас авах ажиллах хүчний квотоо эргэж харахгүй бол манай улс хүний нөөцийн дутагдалд орж, энд тэнд ундуй сундуй ажлууд гацсаар л байна” гэх зэргээр шүүмжилсэн байв.
2024-07-24
Ц.БАТ-ОЮУН: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр малын бие давжаарч, ашиг шим нь буурч байна
2023 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 64.7 сая толгой мал бүртгэжээ. Зудын улмаас энэ жил дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар л гэхэд 6.6 сая мал хорогдсоныг албаныхан мэдээлсэн. Жил ирэх тусам гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хаврын улиралд бэлчээрийн ургамал оройтож цухуйн, мал ногоонд цадаж, тэвээргээ хангалттай авч чадахгүй нөхцөл байдал орон нутагт үүсээд байна.
2024-07-24
Ж.БАЯРСАЙХАН: Хүннүгээс 1000 жилийн өмнө Монголд төр улс байсны хөдөлшгүй нотолгоо нь буган хөшөө
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр 2004 оноос эхлэн буган хөшөөг дагнан судалж, шинжлэх ухааны цөөнгүй нээлтийг гэрчилсэн судлаач юм. Олон жилийн судалгааныхаа үндсэн дээр “Жаргалантын амны буган хөшөөд”, “Монголын умард нутгийн буган хөшөөд”, “Хориг уулын эрдэнэс” зэрэг түүх, археологийн өндөр ач холбогдолтой бүтээлээ хэвлүүлсэн байна. Өдгөө түүний “Хориг уулын эрдэнэс” ном ховор бүтээлийн тоонд багтах болжээ.
2024-07-24
Борооны усыг ашигладаггүй, үерийн далан руу асгадаг гэв
Энэ сарын 20-21-нд орсон борооны улмаас нийслэлийн зургаан байршилд их хэмжээний ус тогтжээ. Холбогдох албаныхан тэдгээр байршлаас нийт 14 403 тонн ус соруулсан байна. Зөвхөн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хэмжээнд нийт 120 тонн ус соруулжээ. Тэгвэл соруулан авч буй усыг юунд ашигладаг вэ, эсвэл дахин ашиглахгүй асгадаг уу гэдгийг тодрууллаа
2024-07-24
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг даалгалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ
2024-07-24
Их сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэлээр явуулах санал гаргав
Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой
2024-07-24
Туул голд живсэн зургаан настай хүүг өчигдөр өглөө дахин хайж эхлэв
Иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж усанд осолдох, амиа алдах тохиолдол гарсаар буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Уржигдар гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд усанд живж, алга болсон, иргэд автомашинтайгаа голд осолдсон хэрэг бүртгэгджээ.
2024-07-24
Гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурчээ
Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
2024-07-24
“Төрийн нууц задруулсан асуудал нь Н.Өнөрцэцэгтэй холбоогүй”
Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Тодруулбал, хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуульд заасан хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн таван зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Түүнд 4.9 жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн болон Зариг.мн сайтын ажилтнууд өчигдөр мэдээлэл өглөө.
2024-07-24
Сайжруулсан түлшний түүхий эдийн нийлүүлэлт тасалджээ
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний нийлүүлэлт тасалджээ. Түлшний түүхий эд болох мидлинг буюу угаасан нүүрсийг өмнөх жилүүдэд “Энержи ресурс” компани “Тавантолгой түлш”-д үнэ төлбөргүй нийлүүлж ирсэн юм байна. Харин энэ сарын 1-нээс “Энержи ресурс” компани мидлинг нийлүүлэхээ зогсоож, түлшний түүхий эд үндсэндээ тасалдаад буй гэнэ
2024-07-24
Эсгий урлалын баярт 400 гаруй хүн оролцлоо
11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ.
2024-07-23