Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хуучин хувцас, эд зүйлээ дахин загварчлаарай

Хуучин хувцас задалж, дахин загварчлах уралдааныг “Тоirog” дэлгүүрийнхэн болон “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн хамтран зохион байгуулж байна. Оролцогчдыг бүртгэх хугацаа нь энэ сарын 12-нд дуусжээ. Харин одоо бүтээлүүдээс нь дараагийн шатанд өрсөлдөх загварыг шалгаруулж байгаа аж. Тухайн бүтээлийн багадаа 80 хувийг нь хуучин эд зүйлээр хийх, гүйцэтгэл чанартай, хэрэглэх боломжтой байх, өнгө, материалуудыг хоршуулан, бүтээлчээр хандах зэрэг шаардлагыг оролцогчдод тавьжээ
2024-04-15

Турк улсад дүүжин тээвэр осолдсоны улмаас нэг хүн амиа алджээ

Турк улсын Анталья хотын ойролцоо өнгөрөгч баасан гарагт агаарын дүүжин тээврийн систем доголдож, нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ. Тодруулбал, тэнгисийн эрэг дээрх “Конялти” наран шарлагын газрын ойролцоо уг осол гарсан юм байна. Дотоодын болон гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан дүүжин тээврийн систем доголдсоны улмаас нэг бүхээг задарч, зорчигчид нь хадархаг хэсэгт унажээ
2024-04-15

Морин хуурт дурлагсад гурав дахь жилдээ цугларлаа

“Хөг-Жим”сургалтын төв болон “Хөг тэгширлээ” төслийн багийнхан хамтран морин хуурын гайхамшгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг морин хуур сонирхогчид, анхлан суралцагчдад зориулснаараа онцлогтой. Үүний хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид хамтран морин хуур сонирхогчдод заавар, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав. “Хөг тэгширлээ” төслийн хүрээнд морин хуурт дурлагсдын цугларалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ. Эл арга хэмжээг зорин ирэх залуус жилээс жилд нэмэгдэж, энэ удаад 250 орчим хүн цугларсныг “Хөг-Жим” сургалтын төвийн багш Х.Өлзийсайхан онцоллоо. 
2024-04-15

Ерөнхий сайдтайгаа гар нийлж ажиллана

Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм
2024-04-15

Б.ЭНХНАРАН: Дуулна гэдэг амьсгааны урлаг

Энэ цаг үеийн шилдэг дуурийн гоцлооч, ДБЭТ-ын дуучин Б.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас хос цом хүртээд буй анхны эмэгтэй уран бүтээлч юм.
2024-04-15

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин зонхилов

Улсын хэмжээнд хийсэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь шүд цоорох өвчтэй байна. Ялангуяа цэцэрлэгийн насныхны дунд сүүн шүд цоорох тохиолдол их байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хожуу угааж өгөх, дутуу цэвэрлэх, чихэрлэг зүйлсийг зохисгүй хэрэглүүлснээс шалтгаалдаг байна. 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 194 483 нь цоорох өвчтэй байжээ. Тэдний 76.9 хувь нь 0-5 насных гэнэ
2024-04-15

Зарим сумын нутагт мал бэлчээх боломжгүй гэжээ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж
2024-04-15

“Зөвлөн туслах менторшип” хөтөлбөр хэрэгжүүллээ

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс УИХ-д суудалтай намуудтай хамтран бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой “Зөвлөн туслан менторшип” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэд өмнө нь АН, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн  байгууллагатай хамтран уулзалт зохион байгуулж, бүсгүйчүүдэд мэдлэг, мэдээлэл олгосон юм байна. 
2024-04-15

“Нарны зургаа, салхины гурван станц ажиллаж байна”

Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болжээ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 8.34 сая тонноор бууруулах амлалт өгсөн. Одоогоор улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан
2024-04-15

Сураггүй болсон есөн иргэнийг олжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас Увс аймгийн Сагил, Өмнөговийн Даланзадгад, Өвөрхангайн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумд есөн иргэн төөрч, сураггүй болсон дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн ажилтнууд хамтран есөн иргэнийг олсон байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангайн Хужирт, Өмнөговийн Ханбогд сумд шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
2024-04-15

Мэдээллийн урсгалд хөл алдан живж буй монголчууд

“Өнөөдөр шөнө 12.30-03.30 хүртэл гар утас, таблет, компьютер гэх мэт зүйлээ унтрааж, биеэсээ хол тавихаа бүү мартаарай. Энэ хугацаанд манай гараг буюу дэлхий маш өндөр цацраг идэвхжилтэй байх болно. Сансрын туяа дэлхийтэй маш ойр өнгөрөх юм. Тиймээс гар утсаа унтрааж, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалаарай. Гар утсаа унтраахгүй, биеэсээ холдуулахгүй бол маш аймшигтай аюул учруулж болзошгүй юм. Сингапурын телевиз энэ тухай мэдээлсэн. Итгэхгүй байгаа бол NASA, BBC-гээс шалгаж болно шүү. Өөртөө болон бусдадаа хайртай л бол үүнийг яг одоо шэйрлэж түгээ”.
2024-04-15

13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хууль хяналтын байгууллага дураараа хязгаарлаж, халдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Тэгвэл 20-иод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд чухам ямар үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ. 
2024-04-15

Шилэн дэлгүүр дурсамжид л үлдлээ

Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Бага насны дурсамж хадгалсан дэлгүүр. Босгыг нь мөн ч их элээсэндээ. Нэг төгрөгөөр хатсан алим, үзэм, ундаа зэргийг авдаг байлаа. Нураахыг нь мэдсэн бол ганц зураг ч болтугай даруулах байж” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байв.  Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэнджав “Нэгдсэн үндэстний гудамжны түүх ерөнхийдөө төгсөж байна. Куба элчингийн гэгдэх хоёр давхар барилгыг нураагаад, буурин дээр нь “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын захиалгаар 13 давхар орон сууц бариулахаар нийслэлээс зөвшөөрөл авчээ. Ингээд дахин төлөвлөлтөд орох нь аль эрт тодорхой болсон хоёр, гурван орон сууцыг эс тооцвол зөвхөн Германы Элчин сайдын яамны барилга л Нэгдсэн үндэстний гудамж, цаашлаад Монгол Улсын нийслэлийн ХХ зууны түүхэн дүр төрхийг хадгалан үлдэх нь” гэж цахим хуудсандаа бичсэн байв.
2024-04-12

Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгааны зурагт самбар, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг онцлох зохицуулалтын талаар мэдээлж, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, санал авах байр бэлтгэх чиглэлээр зааварчилгаа өглөө. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа болон www.e-election.mn цахим системд бүртгүүлж, сургалтад хамрагдан гэрчилгээ авсан албан хаагчдыг хүсэлтийг шийдвэрлэх талаар Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэг мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад тул гардаг асуудлуудыг шийдвэрлэх талаар асууж, мэдээлэл солилцов.
2024-04-12

“Чулуут тул”-ынхан загас үржүүлгээ энэ сарын 15-наас эхлүүлнэ

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутагт 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Чулуут тул” НҮТББ загас үржүүлгийн зургаа дахь удаагийн ажлаа энэ сарын 15- наас эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус байгууллагынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилготой “Чулуут тул-2030” төслийн хүрээнд Чулуут голд жил бүр мянга мянган жарамгай нутагшуулдаг билээ.
2024-04-12

 Монгол ахуй, хотын соёлтой танилцуулдаг номын сан

“Мөрөөдөл” нь өсвөр насны буюу дунд ангийн сурагчдын зорин очих хэсэг. Хүүхдүүд ангиараа болон ганцаараа ирдэг гэнэ. Мэтгэлцээн, хэлэлцүүлэг, мэдлэгээ уралдуулах АХА тэмцээн тэнд өрнөнө. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгүүд бүрэн байна лээ. Монголын ардын аман зохиолын дээжис, монгол бичгээр бичсэн хуучны ховор номууд ч энэ танхимд олон. “Мөрөөдөл” хэмээн нэрлэх болсон нь энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой аж. Тэд ирээдүйнхээ талаар төсөөлж, санаа зовнидог. Эдгээр мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх агаад ойлгох чадварыг хүүхдүүд энэ танхимд суралцаж, хөгжсөнөөр эзэмших боломжтой юм байна. 
2024-04-12

Шигшээ гараанаас барианд орсон эхний 10 тамирчинд оноо олгоно

Тухайлбал, “Мастер кросс”-т нэг удаа уралдахад тав, “Баха Монголиа”-д 10, “Мастер ралли”-д 20 оноо авах юм. Ташрамд дурдахад, “Залуучууд мастер кросс” уралдаан хэд хоногийн өмнө болоход 71 тамирчин хурд сорьсноос Өмнөговь аймаг, “Хас вишн” ХХК, “VX racing” багийн тамирчин, 136 дугаартай Ө.Баярсайхан түрүүлсэн. Түүний араас нэхсэн оролцогчдоос “Монспэд”, “Төмөрт хүлэг” клубийн тамирчин, 107 дугаартай Ч.Батчулуун удаалж, “Vx racing”, “Lucas oil Mongolia”, “M garage”-ийн 94 дугаартай С.Мөнхтулга III байр эзэлсэн юм. Ивээн тэтгэгчийн шагналыг “Шар нарст” ХХК-ийн тамирчин, А7 дугаартай уралдсан Ч.Гантулга хүртэв.
2024-04-11

МИАТ зарим чиглэлийн нислэгтээ хүүхдийн болон хаврын урамшуулал зарлав

МИАТ ТӨХК Хонконг, Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгтээ хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа. Эдгээр чиглэлд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих 0-11 насны нэг хүүхэд ирэх сарын 31-нийг дуустал зөвхөн үйлчилгээний такс, нисэх буудлын хураамжаа төлөөд явах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, тийзийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн пани Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгтээ хаврын урамшуулал зарлаад буй гэнэ. Ингэснээр иргэд ирэх сарын 30 хүртэл Өмнөговь руу нэг талдаа 198 050, хоёр талдаа 381 150 төгрөгөөр зорчих боломж бүрджээ.
2024-04-11

Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахыг шаардлаа

Тиймээс стандартын шаардлага, аюулгүй байдал хангасан, найдвартай, чанартай хувцас, хэрэгсэлтэй болгохыг шаардлагадаа дурдсан байна. Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаах сургалтад алба хаагчдыг тогтмол хамруулах ёстой хэмээв. Түүнчлэн тэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дагаж мөрдөн ажиллаж буй, эсэхийг хянаж шалгах ёстойг онцоллоо. Уг хяналт шалгалтад хөндлөнгийн байгууллагууд буюу үйлдвэрчний эвлэлийн холбоодыг оролцуулах нь чухал гэв.
2024-04-11

Тохойн үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ

Тохойд хиймэл үе бүхий имплант суулгаснаар өвчтөний гарын хөдөлгөөн бүрэн сэргэж, амьдралын чанар нь сайжирдаг аж. Үйлчлүүлэгчийн биеийн байдал өдгөө сайн байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй гэнэ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна. 
2024-04-11